Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БАЯНХОНГОР АЙМГИЙН АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2019/09/28
БАЯНХОНГОР АЙМГИЙН АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн барилгын ажил дуусч, зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн шинэ төвийг ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Э.Содномжамц нар оролцов.

Нийт 1 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй тус автотээврийн төвийг “Номгон оюу авто бирж” ХХК 5 сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн бол гаднах зам талбай, гэрэлтүүлэг, авто зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан юм.

Энэхүү төв нь баруун аймгуудын нийтийн болон том оврын тээврийн хэрэгслүүдэд авто оношлогоо хийх, тээврийн хэрэгслийг дулаан гражид байрлуулах, жолоочийн амралтын байр зэрэг стандарт нөхцлүүдийг цогцоор нь бүрдүүлснээрээ давуу талтай. Зорчигчдын тасалгаа, үйлчилгээ зэрэг нийт 15 өрөө тасалгаа бүхий тус төвөөр дамжуулан зөвхөн Баянхонгор аймгаар тогтохгүй баруун аймгуудын иргэд хөдөлмөрчид ая тухтай зорчих боломж ийнхүү бүрдэж байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх