Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“МИАТ” компани Сингапур руу нислэг үйлдэнэ

2014/07/16
“МИАТ” компани Сингапур руу нислэг үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  энэ оны 9 дүгээр сарын 20-ноос эхлэн Сингапурын чиглэлд нислэг үйлдэхээр боллоо. Тус компани өнгөрсөн сарын 19-нд нислэгийн шинэ чиглэл нээж ХБНГУ-ын Франкфурт хо труу шууд нислэг үйлдэж эхэлсэн бол энэ удаа Сингапур улс руу нисэхээр боллоо.

63 жижиг арлаас бүтэх Сингапур хот улс нь Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг бөгөөд газар нутгийн хэмжээ нь 707.1 кмІ. Тус улсын орлого олох гол эх үүсвэр нь аялал жуулчлал аж.

Сингапурын билэг тэмдэг нь загсан сүүлт арслангийн хөшөө Мерлион (Merlion) бөгөөд  37 метрийн өндөртэй уг хөшөөний загасан бие нь далайг, арслан нь сүр хүчийг илэрхийлдэг юм байна. Мөн Марина Бэй эрэгт орших урлаг соёлын олон улсын төв Эспланада театр бол Сингапур улсад очсон хүн бүрийн заавал үзэх ёстой газрын нэг юм. Энд сонгодог дуурь, бүжгэн жүжиг  болон дэлхийн одуудын тоглолт байнга болдог.

Байгалийн ямар ч баялаггүй, ердөө 700 гаруй ам километр газар нутагтай, тусгаар тогтнолоо дөнгөж зарлаад үндэсний бие даасан бодлого явуулж эхэлж байсан их гүрнүүдтэй хиллэсэн бяцхан орон хөлөө олж, Азийн бар улс, дэлхийн санхүүгийн том төв болж хөгжсөн түүх нэн сонирхолтой. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани тус улсад зорчих хамгийн дөт замыг ийнхүү зорчигч, үйлчлүүлэгчиддээ нээж байна. 

Тус улсын аялал жуулчлалын онцлог газруудыг дурдвал:
1. Universal Studios Singapore
2. Adventure Cove Waterpark™
3. Gardens by The Bay
4. Merlion Park
5. Wave House Sentosa
6. Marine Life Park™
7. River Safari
8. Art Science Museum
9. Songs of the Sea
10. Singapore Flyer
11. iFly 

“МИАТ” компани Сингапур руу нислэг үйлдэнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх