Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УВС АЙМАГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН НИСЭХ ЗУРВАСТАЙ БОЛЛОО

2019/08/25
УВС АЙМАГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН НИСЭХ ЗУРВАСТАЙ БОЛЛОО

УВС АЙМГИЙН ДЭГЛИЙ ЦАГААН НИСЭХ БУУДЛЫН ЯВГАЛАХ ЗАМЫН ӨРГӨТГӨЛИЙГ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Энэ жил Монгол Улсын Зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын томоохон ажлууд шил шилээ даран эрчимтэй өрнөж байгаа билээ. Тэр дундаа агаарын тээврийн салбар саяхан олон улсын шинэ нисэх буудлын барилга байгууламжаа ашиглалтад хүлээн авсан бол алс баруун хязгаар нутаг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын аэродромын явгалах замд өргөтгөл хийж, наймдугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа. Үйл ажиллагааны нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Орон нутгийн удирдлагууд оролцов.

Хархираа хайрханы өвөрт орших 330 гаруй жилийн түүхтэй Улаангом хотод анх 1956 оны намар хоёр эсгий гэртэй сууриа тавьж байсан Дэглий цагаан нисэх буудал эдүгээ улам бүр өргөжиж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад орууллаа. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа юм. Увс аймгийн ЗДТГ болон Увс АЗЗА ХК-иудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаан шугам хүлээлцэж тус ажлыг эхлүүлсэн. Нийт явгалах замын хэмжээг 415,6х15 метрээс 415,6х18 метрийн өргөнтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн бөгөөд 500 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “Ростов” ХХК-ны зураг төслөөр технологийн дагуу хийж гүйцэтгэжээ.

Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, үе шаттайгаар өргөтгөх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх төрийн бодлого, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 283 дугаар тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг батлуулсан. Алслагдсан аймаг руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг энэ өвлийн улирлаас хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.   

Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны 3 дугаар сард “Дэглийн цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх шатанд байна. Ингэснээр “Дэглий цагаан” нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм. Мөн с..үүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын нисэх буудал болоход ойрхон байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн Увс аймаг нь малын гоц халдваргүй бүс бөгөөд ОХУ, Казахстан зэрэг улсуудаас олон жилийн турш санал болгосоор ирсэн малын мах экспортлох асуудалд ахиц гарч, улс орны эдийн засаг хүрээгээ тэлэх боломжтой юм.     

УВС АЙМАГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН НИСЭХ ЗУРВАСТАЙ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх