Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОХУ, Монголын “JOINT SAREX 2014” хамтарсан сургуулилт боллоо

2014/07/16

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд Улаанбаатар хотноо 2006 оны 7 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн дагуу нисэхийн эрэн хайх, авран туслах ажиллагааны “JOINT SAREX 2014” хамтарсан сургуулилт ОХУ-ын Кемерово мужийн Журавлево тосгоны ”Танай” аэродромд 2014 оны 6-рсарын 29-нөөс 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

“JOINT SAREX 2014” хамтарсан сургуулилтад Монголын талаас Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох ажилтнууд, Онцгой байдлын ерөнхий газрын аврагч-шүхэрчид оролцсон бөгөөд Монголын багийг ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Ч.Нямсайхан, ОХУ-ын талаас Холбооны нисэхийн агент, түүний харьяа Баруун хойд, Алс Дорнодын тойргийн удирдлага, Сибирь, Камчатск, Сахалины тойргийн Нисэхийн эрэн хайх, авран туслах төвүүд, шуурхай удирдлагын оролцоотой багийг Холбооны нисэхийн агентын дэд дарга А.В.Ведерников нар тус тус удирдан оролцсон юм.

 

Монгол Улс, ОХУ-ын иргэний нисэхийн байгууллагууд, авран туслах албадын оролцоотой гурав дахь удаагийн хамтарсан сургуулилт “JOINT SAREX 2014”-ын үеэр уулархаг бүсэд Монголын багийн Ми-171 нисдэг тэргээр эрэн хайх, авран туслах ажиллагаа явуулах, усан гадаргуу дээр ОХУ-ын багийн Ми-8Т нисдэг тэргээр эрэн хайх, авран туслах ажиллагаа явуулах, аюулд өртсөн хүмүүсийг эрэн хайх, авран туслах ажиллагаа явуулах, эмнэлгийн ажилтнуудыг ослын талбарт шүхрийн тандемсистемээр буюу аврагчийн хамт буулгах ажиллагаа хийгдлээ.

 Сургуулилтын үеэр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах, нисэхийн эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах төвүүдийн мэдээлэл солилцох, нислэгийн зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны харилцан уялдааг хангах дасгалыг хийсний зэрэгцээ аврах ажиллагааг Ми-171 нисдэг тэрэгнээс аврагчдыг олсоор буулгах, уулархаг бүсэд талбай сонгон буух,1500 болон 4000 метрийн өндрөөс аврагч-шүхэрчдийг буулгах, Ми-8 нисдэг тэрэгнээс тусламжийн бараа бүхий контейнерыг дүүжин тээврээр хүргэх, усан дээр аврах завь, аврагч-шүхэрчдийг буулгах зэрэг дадлагыг хийв. Сургуулилтад оролцсон хоёр нисдэг тэргээр 4 цагийн 13 удаагийн нислэг үйлдэж, 60 аврагч-шүхэрчнийг сургуулилтын талбайд буулгасан байна.

 

ОХУ-ын эрэн хайх, авран туслах ажиллагааны тогтолцоо, техник, технологийн шинэчлэлтэй танилцаж, эрэн хайх, авран туслах ажиллагааг зохион байгуулах, Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах хүч, нөөц, бие бүрэлдэхүүнийг дайчлан оролцуулах, Эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах төвүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалт, мэдээлэл солилцох талаар туршлага солилцлоо. 

 

“JOINT SAREX 2014” хамтарсан сургуулилтыг баримтжуулан баримтат кино хийх бөгөөд энэхүү баримтат кино, сургуулилтын мэдээллийг холбогдох байгууллагуудад сургалтын зориулалтаар дотоод ажлын хэрэгцээнд ашиглуулах юм байна.  

 

ОХУ, Монголын “JOINT SAREX 2014” хамтарсан сургуулилт боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх