Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХАШААТЫН ДАВАА-ТОЛБО СУМ ЧИГЛЭЛИЙН 60 КИЛОМЕТР ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2019/08/25
ХАШААТЫН ДАВАА-ТОЛБО СУМ ЧИГЛЭЛИЙН 60 КИЛОМЕТР ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баруун бүсийн аймгуудад ажиллаж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцан, зарим бүтээн байгуулалтын ажлын явцад тулгарч буй асуудлуудад газар дээр нь шаардлагатай арга хэмжээг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.

Тэрбээр наймдугаар сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан бол наймдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллав.

Баян-Өлгий аймагт шинээр баригдсан Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил дөрвөн жил үргэлжилсний эцэст дуусгавар болж, Улсын комисс ажиллан, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Уг төслийн зөвлөхөөр БНЭУ-ын ICT SAIN CONSALTING LLC компани ажилласан бол ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Чайна Хуаши Энтерпрайзис Лимитэд ХХК ажиллалаа.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн энэхүү авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа 1.5 метр хөвөөтэй, 5 сантиметр зузаан асфальтан хучилт, 69 хоолой, 15-30 метрийн урттай гурван ширхэг гүүртэй, олон улсын шаардлага стандарт бүхий авто зам юм. Одоогоор замын зарим хэсэгт тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэрэг ажил хийгдэх үлдсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан есдүгээр сарын 15 гэхэд үлдсэн ажлаа хийж дуусгасан байхыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Энэхүү авто зам нь баруун бүсийн босоо тэнхлэгийн Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлд хамаардаг бөгөөд энэ нь ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын Новосибирк - Барнау - Горно Алтайск – Ташанта – Улаанбайшинт – Ховд – Ярант – Такешкен – Өрөмч – Каши - Хонкираф гэсэн чиглэлээр дайран өнгөрч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийт 756 километр авто замын сүлжээг хамардаг. Энэхүү сүлжээг Баруун босоо тэнхлэгийн авто зам гэж нэрлэдэг ба Монгол Улсын баруун бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий авто зам юм. Түүнчлэн ОХУ, Монгол Улс, БНХАУ хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд дээрх авто замын сүлжээг дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах зорилтыг тавин ажиллаж байгаагаас бүс нутгийн төдийгүй улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна. 

ХАШААТЫН ДАВАА-ТОЛБО СУМ ЧИГЛЭЛИЙН 60 КИЛОМЕТР ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх