Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧИД БНХАУ-ЫН НУТГААР ДАМЖИН ДАЛАЙН БООМТ ХҮРНЭ

2019/07/17
МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧИД БНХАУ-ЫН НУТГААР ДАМЖИН ДАЛАЙН БООМТ ХҮРНЭ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо зохион байгуулагдлаа.

Уг хуралд монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, БНХАУ-ыг төлөөлж тус улсын Тээврийн дэд сайд Лью Шаомин, ОХУ-аас Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей нар тус тус ахлан оролцов. Мөн Хамтарсан хорооны анхдугаар хуралд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Рэн Вэй Минь оролцлоо.

Гурван талын Хамтарсан хорооны анхдугаар хурлаар “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны төлөөлөгчийг батлах, 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирох, Азийн авто замын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээх хугацаа болон зорчигчдын тогтмол бус тээврийг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэж, талууд санал нэгдэв.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах  хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ” хэмээх зорилтын хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 оны 12 дугаар сард байгуулсан билээ.

Өмнөх уулзалтуудаар хэлэлцэн тохиролцсоны дагуу хурлын үеэр БНХАУ-ын талаас дээрх хэлэлцээрийн хүрээнд 2019 онд олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг монгол, оросын талд хүлээлгэн өгснөөр хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж эхлэв.

Ингэснээр Монгол Улсын автотээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Азийн автозамын АН-3 сүлжээ буюу БНХАУ-ын Тяньжин-Улаанбаатар- ОХУ-ын Улаан-Үд болон Азийн авто замын АН-4 сүлжээ болох БНХАУ-ын Хонгираф-Үрэмчи–Ховд–Баян-Өлгий-Барнаул-Новосибирск хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бодит боломж бүрдэж байна.

Хамтарсан хорооны дараагийн хурлыг 2020 оны эхний хагаст багтаан Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцлоо.

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧИД БНХАУ-ЫН НУТГААР ДАМЖИН ДАЛАЙН БООМТ ХҮРНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх