Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2019/07/12
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан билээ.  Энэ хүрээнд төрийн 320 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөн төрийн үйлчилгээний стандартыг шинэчлэх, нэг цэгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр 70 төсөл хэрэгжүүлж байна.

Дээрх тогтоол болон “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”-ийн хүрээнд Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан ба тус төлөвлөгөөнд 25 ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгаж, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 4 арга хэмжээ 100%, 3 арга хэмжээ 70%, 5 арга хэмжээ 30% биелэлттэй байна. Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн яаман дээр Залуучууд хөгжлийн төв байгуулах, яамны цахим хуудсыг шинэчлэх, Зам, тээврийн салбарын статистик мэдээллийн систем боловсруулах ажил бүрэн дууссан бол албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсгийн технологи нэвтрүүлэх ажил 70%, Зам тээврийн салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлэх ажил 30%-ийн биелэлттэй байна. 

Мөн Засгийн газрын 2018 оны “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад буй Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалтын дагуу Зам, тээврийн салбарын үйлчилгээний цахим хэлбэрт шилжсэн байдлыг хүснэгтэд харуулав.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх