Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРСНООР АГААРЫН ТЭЭВРИЙН УРСГАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭНЭ

2019/07/09
ШИНЭ НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРСНООР АГААРЫН ТЭЭВРИЙН УРСГАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭНЭ

Монгол Улсын агаарын тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалт болох Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилга угсралтын ажил дуусч, концессын гэрээг үзэглэлээ. Ингэснээр ирэх 15 жилийн хугацаанд Монгол, Японы хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК шинэ нисэх буудлын менежментийг концессоор хэрэгжүүлэх юм.

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато, Япон Улсын Зам тээврийн дэд сайд Ясүхиро Шинохара болон албаны бусад хүмүүс оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн онд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчлахдаа олон чухал асуудал ярилцсан. Үүний нэг нь энэхүү шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг хурдан хугацаанд, чанартай хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулах тухай байсан. Ийнхүү хоёр улсын хүчин чармайлтаар шуурхай ажилласны үр дүнд Улсын баяр наадмынхаа өмнө дуусгаж чадлаа. Одоо бид Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ дүрэм, журмын дагуу ирэх 10 сарын хугацаанд туршилт тохируулга, аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэнэ. Мөн хуучин нисэх буудлаа нүүлгэн шилжүүлэх, мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулах зэрэг олон ажил хийгдэх юм” хэмээн онцоллоо.

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Энэ өдөр дан ганц зам, тээврийн салбарт төдийгүй манай улс, цаашлаад Монгол, Японы найрамдалт харилцааны хувьд түүхэн өдөр тохиож байна. Улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтын ажил дуусгавар боллоо. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар тун чухал нөлөөтэй. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор агаарын тээврийн урсгал гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаа бий. Мөн Монгол Улсын эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, энэхүү төслийг урагшлуулахад гүн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, мөн Монгол Улсад Олон улсын шинэ нисэх буудал барих ажилд хөрөнгө оруулалтын болон бүх талын дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, болон төслийн багийн нийт хамт олонд Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье” хэмээсэн юм.

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРСНООР АГААРЫН ТЭЭВРИЙН УРСГАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх