Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“МИАТ” компани баяр наадамд зориулсан шинэ үнийн багц гаргалаа

2014/07/03
“МИАТ” компани баяр наадамд зориулсан шинэ үнийн багц гаргалаа

 

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  лхагва гаригаас эхлэн Бээжингээс бусад бүх чиглэлийн олон улсын хоёр талын нислэгийн тасалбарын үнээ наадмын баярыг дуустал 555 мянган төгрөг болгон хямдруулжээ. Ингэснээр зорчигчид зөвхөн Улаанбаатараас эхлэлтэй хоёр талын нислэгийн үнэ дээр нэмж тухайн газардах нисэх буудлынхаа татварыг нэмж төлөх шаардлагатай юм байна. Тухайлбал, нэг сая 296 мянга 800 төгрөг байсан Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгийн хоёр талын тасалбарын үнэ энэ сарын 13-ныг дуустал 57 хувиар хямдарч, 555 мянган төгрөг болжээ. Харин тухайн нисэх буудлын татварыг нэмж тооцвол нийт үнийн дүн нэг сая 458 мянга 800 буюу энэ чиглэлийн анхны таван нислэгийн урамшуулалтай ойролцоо болж байна. Харин олон улсын бусад чиглэлийн хүлээн авах онгоцны буудлуудын татварыг өнөөдрийн ханшаар тооцвол, Берлиний чиглэлд 865 мянган төгрөг, Москвагийн чиглэлд 544 мянган төгрөг байгаа бол Токио 237 мянга, Осака 244 мянга, Сөүл 240 мянга, харин Хонгконг 229 мянган төгрөг болж байна. Хамгийн гол нь зорчигчид урамшууллын хугацаанд Улаанбаатараас хөөрсөн байх ёстой аж. “МИАТ” компанийн Франкфурт болон Хонгконгийн чиглэлийн нислэгийн урамшуулал 13-ныг дуустал үргэлжлэх бол Берлин, Москвагийн чиглэлийн нислэгийн урамшуулал үүнээс нэг өдрийн өмнө дуусах юм байна. Харин Азийн орнуудын чиглэлийн урамшууллыг нислэг үйлдэх өдрүүдийг нь харгалзан долдугаар сарын 1-18-ны хооронд зааж өгчээ. Мөн “МИАТ” компанийн хамгийн их дүүргэлттэй Бээжингийн чиглэлийн нислэг 20-30 хувиар хямдарчээ. Ингэснээр нэг долоо хоногоос нэг сарын дотор хүчинтэй байгаа хоёр талын нислэгийн зардал 503-562 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 

“МИАТ” компани баяр наадамд зориулсан шинэ үнийн багц гаргалаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх