Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ОНЦЛОХ АЖЛЫН ТАЙЛАН

2019/06/15

 

  1. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагааны гэрчилгээ олгосон, сунгасан, хүчингүй болгосон талаар:

Төмөр замын тээврийн салбарт өнөөдрийн байдлаар 2015-2019 оны хугацаанд төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл дараах байдлаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгогдсон байна.

  1. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 50 хуулийн этгээд 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнд:
  • Суурь бүтэц барих 2 компани,
  • Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн угсрах, үйлдвэрлэх, засварлах 46 компани,
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх 2 компани байгаагаас 36 хуулийн этгээд

тусгай зөвшөөрөл шинээр авч, 14 хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн хугацаагаа

сунгасан байна.

  1. Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгосон тоо:
  • Дагнасан хэрэглээний салбар зам – 517
  • Зүтгүүр – 33
  • Ачааны вагон – 597
  • Зорчигчийн вагон – 1
  1. Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны гэрчилгээ:
  • Дагнасан хэрэглээний зам, талбай барих – 26
  • Ачилт, буулгалт – 1
  • Төмөр замын тээвэр зуучлал – 310
  • Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт – 1
  • Төмөр замын өртөөний үйл ажиллагаа – 1
  • Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ - 2
  • Төмөр замын зураг төсөл боловсруулах – 22
  • Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт – 38
  • Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны
  • байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ – 5

Үүнээс 2017 онд 194 иргэн, хуулийн этгээдэд 342 гэрчилгээ /шинээр олгосон 160, сунгасан 182/, 2018 онд 134 иргэн, хуулийн этгээдэд 351 гэрчилгээ /шинээр олгосон 253, сунгасан 98/, 2019 оны хоёрдугаар улиралд 85 иргэн, хуулийн этгээдэд 160 гэрчилгээ /шинээр олгосон 86, сунгасан 74/ олгож 2017 онд 37 гэрчилгээ түдгэлзүүлж, 2018 онд 7 гэрчилгээ, 2019 оны хоёрдугаар улиралд 11 гэрчилгээг тус тус хүчингүй болгоод байна.

 

Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг судалж, 12 хуулийн этгээдэд 13 тусгай зөвшөөрөл шинээр олгосон. Нийт 42 хуулийн этгээдэд 53 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

  1. Улсын Их Хурал болон Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн асуудлууд:
  2. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарсан.
  3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулж ирсэн дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн тус нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-аас авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын их хуралд өргөн барих нь зүйтэй гэсэн Засгийн газрын хуралдааны 23 дугаар тэмдэглэл гарсан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэн дэмжигдэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын Нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх дээр дэмжигдэн УИХ-ын Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Дээрх хууль, тогтоолын төсөл болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар 2 удаа, УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар 2 удаа хэлэлцэж баталсан.

  1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар танилцуулга хийж Засгийн газрын 15 дугаар хуралдааны тэмдэглэл гарч, тус тэмдэглэлийн дагуу Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлж, 135 дугаар тогтоол гарсан. Тус тогтоол хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдсэн бөгөөд энэ онд барилгын ажлыг эхлүүлэх боломж бүрдсэн юм. Мөн Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будар” хэмээх газарт 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын Нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генарал А.Ганбат, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Монголын төмөр зам ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагууд оролцсон.
  2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх талбайн солбицолыг төмөр замын чигийн трассаас 2 тийш тус бүр 20 км-ын радиустай байхаар баталж 189 дугаар тогтоол гарсан. Мөн “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоол төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх талаар Засгийн газраар хэлэлцүүлж, 155 дугаар тогтоолоор дэмжигдсэн.

5.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанд БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт бүсэд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх дараагийн хуралдаанд хэлэлцүүлэхээр 18 дугаар хуралдааны тэмдэглэл гарсан. Тус тэмдэглэлийн хүрээнд уг асуудлыг Засгийн газрын 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлж, дэмжигдэн 164 дүгээр тогтоол гарсан. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд гадаад худалдааны ачаа эргэлт, тээвэр логистикийн үйл ажиллагаа, баталгаат агуулах, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн худалдааны шинэ хэлбэрийг үүсгэх бөгөөд  боомтын бүсэд орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, мэдээллийн системд суурилсан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх, төслийн газарт барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажил энэ оны долдугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөн ажиллаж байна.

  1. Төмөр зам, далайн тээврийн салбарын бодлогын хэрэгжилтийн талаар:
  1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд “Транзит Монгол-2019” олон улсын чуулга уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд анхдугаар чуулга уулзалт 2017 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод, удаах чуулга уулзалт 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдож байсан. “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэж буй транзит ачааны хэмжээ жилд дунджаар БНХАУ-ОХУ чиглэлд 22.1 хувиар, ОХУ-БНХАУ чиглэлд 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байна.

 

  1. Нийслэлийн ЗДТГ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүжилтээр “Утаагүй вагон төсөл”-ийн хүрээнд гүйцэтгэгч Япон улсын “Кожума” корпорац “Japan flare” төхөөрөмжийг нийт 20 вагонд суурилуулж 2019 оны 03 дугаар сарын 25-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн ЗДТГазрын дарга, “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд болон Зорчигчийн вагон депо зэрэгт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулсан. Зорчигчийн вагоны галлагааны системээс ялгарах утааг зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.7 дахин бууруулах “Japan flare” төхөөрөмжийг 20 вагонд суурилуулж ажиллуулсан

 

  1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 248 дугаар тушаалаар байгуулагдсан төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нутгаар давхар чингэлгэн ачилттай хөдлөх бүрэлдэхүүн аялуулах боломж, техникийн нөхцөлийн талаар судалгаа хийх, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 16-наас 18-ний өдрүүдэд Замын-Үүд-Толгойт өртөө хооронд давхар ачилгат чингэлэгийн оврын хэмжээтэй хяналтын жаазтай 702167 дугаартай вагоныг явуулж, хяналт тавьж ажилласан.

 

  1. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төмөр замын тээврийн салбарын 2019 оны тээврийн төлөвлөлтийн тооцоо, судалгаа хийх ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ зэрэг байгууллагуудаас тээвэрлэлтийн мэдээлэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “ГТХЗНТ” УТҮГ-аас төмөр замын суурь бүтцүүдийн тээх, нэвтрүүлэх чадварын урьдчилсан тооцоо судалгаа хийсэн.

 

  1. Монгол Улсын Төмөр замын салбарт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа хөдлөх бүрэлдэхүүний нэгдсэн бүртгэл тооллогыг хийх үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар тушаалаар байгуулж, хөдлөх бүрэлдэхүүний тооллого хийх ажлыг “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд 2019 оны 05 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд, “Улаанбаатар-Дархан-Цагаан хаалга-Сэлэнгэ” чиглэлд 2019 оны 05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж ажиллав.
  2. Байгаль, зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 2019.05.13-ны 55 тоот албан бичгээр Улаанбаатар-Замын-Үүд хүртэлх төмөр замын хамгаалалтын өргөст тор нь тал хээрийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээр, хулан, адуу, аргаль хонь, хар сүүлтийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, үхэл хорогдолд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг буруулах, төмөр замын дагуух хамгаалалтын өргөст торыг хэсэгчлэн авч зэрлэг амьтад төмөр замыг аюулгүй, чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Байгаль, зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Оюутолгой” ХХК хамтарсан ажлын хэсэг Улаанбаатар-Замын-Үүд хүртэлх төмөр замын чиг дагуу Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн сумын нутагт газар дээр урьдчилан сонгосон 3 газарт нийт 1500 /1-р цэгт 300 м, 2-р цэгт 500 м, 3-р цэгт 700 м/ метр өргөст торыг хэсэгчлэн авах ажлыг Удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутагт 2 байршилд 4 км газарт өргөст торны бүтэц өөрчилсөн ажлыг газар дээр нь үзэж танилцсан. Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Улаанбаатар-Замын-Үүд хүртэлх төмөр замын чиг дагуу урьдчилан сонгосон 3 байршилд 1 сарын туршилтын хугацаанд нийт 1500 м газарт өргөст тор авахаар төлөвлөсөнөөс 2 байршилд 1200 метр газар өргөст торыг хэсэгчлэн авах, зэрлэг амьтад тор авсан байршлуудаар төмөр зам хөндлөн гарч буй эсэхийг баталгаажуулах автомат камерыг 3 дугаар байршилд 20 метр тутамд 5 ширхэгийг суурилуулах ажлыг зохион байгуулаад байна.

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ОНЦЛОХ АЖЛЫН ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх