Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан

2019/05/05

Авто замын салбарт

 

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ *

(2018 оны жилийн эцсийн байдлаар )

Хөтөлбөр/төслийн агуулга

Гүйцэтгэл

1.

Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар (Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана).

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төсөл-2

 

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр”-ээр “Баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон ба талуудын хооронд тус хөтөлбөрийн 2 дугаар үе шатны төсөл буюу “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх МОН-3129 зээлийн гэрээг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан.

2.

Санхүүжилтийн эх үүсвэр

Азийн Хөгжлийн Банкны МОН-3129 зээл

3.

Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Зам, тээврийн хөгжлийн яам

Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Сангийн яам, Азийн хөгжлийн банк  

4.

Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1: Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, Азийн авто замын АН-4 сүлжээний ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх.

Зорилт 2: Барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгэх.

5.

Зардал

Төсөв (нийт шаардагдах зардал)

125 сая ам.доллар

Үүнд:

Төсөв /нийт/

Гүйцэтгэл

Хувь

Багц 1-1

 

22.6 сая ам.доллар

19.12 сая ам.доллар

84.52%

Багц 1-2

 

27.4 сая ам.доллар

24.70 сая ам.доллар

90.00%

Багц 1-3

 

36.5 сая ам.доллар

20.35 сая ам.доллар

55.72%

Багц 1-4

 

-

-

0

Зөвлөх үйлчилгээ

 

4.99 сая ам.доллар

3.39 сая ам.доллар

67.94%

6.

Төсөл, хөтөлбөрийн зорилт:

Ажлуудын биелэлтийг доорх талбарт бичнэ.

1-р зорилтын хүрээнд:

 

1-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл:

Азийн авто замын сүлжээний АН-4 авто зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр 741.3 км дайран өнгөрдөг бөгөөд тус авто замын сүлжээний 74% буюу 511 км авто зам хатуу хучилттай болсон бөгөөд үлдэж байгаа нийт 189.7 км авто замыг энэхүү энэхүү төслийн хүрээнд 4 багц хэсгээр барьж байгуулахаар төлөвлөсөн.

Төслийн хүрээн дэх авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам бүрэн хатуу хучилттай болж  олон улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтийн ая тухтай, аюул осолгүй, найдвартай зорчих нөхцөл бүрдэх юм. Төслийн хүрээнд хэрэгжих Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 189.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлаас 106.9 км авто замын ажил дуусаж ашиглалтад орсон.

60 км авто зам 57.3 хувийн хэрэгжилттэй, 2019 онд ашиглалтад орно.

25.7 км замыг 2019 онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Нийт төслийн барилгын ажлын гүйцэтгэл 80%-тай байна.

2-р зорилтын хүрээнд:

 

2-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл:

Зам барилгын ажлын Багц 1-1 хэсэг буюу Хашаатын даваа-Шургын гүүр чиглэлийн 50 км, Багц 1-2 буюу Шургын гүүр-Ховд чиглэлийн 56.6 км нийт 106.6 км авто замын ажил техникийн шаардлагын дагуу хэрэгжиж, 2018 оны 12 сард улсын ашиглалтад орсон.

Багц 1-3 хэсэг буюу Хашаатын даваа-Толбо чиглэлийн       60 км авто замын барилгын ажил 57.3 %-ийн хэрэгжилттэй, 2019 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зам барилгын ажлыг стандарт, норм дүрэм, техникийн шаардлагын дагуу гүйцэтгүүлэх хүрээнд өдөр тутмын техник, технологийн хяналтыг БНЭУ-ын “Ай Си Ти Сайн” компани хэрэгжүүлж байна. 

7.

Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд)

Төслийн хүрээнд хэрэгжиж буй 4 багц зам барилгын ажлын  Багц1-1 болон Багц1-2-ын нийт 106,6 км авто замын барилгын ажил гэрээний дагуу 2018 онд ашиглалт орсон. Багц1-3-ийн барилгын ажил 57.3%-ийн хэрэгжилттэй байна. Зам барилгын ажлын гэрээний хэрэгжилтийн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сард дүгнэсэн.

Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэрээг 2019 оны            09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

“Гадаадаас авч ажиллуулах ажиллах хүчний зөвшөөрөл” ХНХЯамнаас шалтгаалан хэт удааширч шийдвэрлэгдэж байсан нь багц1-3 хэсгийн зам барилгын ажлын график төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлсөн байна.

Цаашид гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд “Гадаадаас авч ажиллуулах ажиллах хүчний зөвшөөрөл”-ийг цаг алдалгүй гаргаж, зам барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжих нөхцлийг бүрдүүлж байх шаардлагатай байна.  

Багц 1-4 хэсгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тендерт оролцогчоос Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүхийн шийдвэр гартал барилгын ажлыг түр түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан.

Шүүхийн шийдвэрээр  Барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Чайна Хуаши Энтерпрайзиз Лимитед Компанитай байгуулсан гэрээг цуцлаж, Алтайн зам ХК-тай гэрээ байгуулахыг ЗТХЯ-нд даалгасан.

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд ЗТХЯ нь Чайна Хуаши Энтерпрайзиз Лимитед Компанитай байгуулсан гэрээг 2017 оны 06 сарын 30-ны өдөр цуцалсан.

“Алтайн зам” ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 105 дугаар бүхий гэрээг байгуулж, холбогдох журмын дагуу АХБ-нд хүргүүлсэн.

Гэвч АХБ-аас тус гэрээг АХБ-ны журамд нийцэхгүй үндэслэлээр санхүүжүүлэх боломжгүй гэсэн мэдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн.

АХБ-аас ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн “Алтайн зам” ХК-нд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/2373 албан тоотоор зам барилгын ажлын гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн.

АХБ-аас Шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тус багц хэсэгт санхүүжилт хийх боломжтойг мэдэгдсэн.

Ийнхүү тендерт оролцогч компанийн гомдол, шүүхийн шийдвэрээс шалтгаалж баруун бүстйн босоо тэнхлэгийн авто замын сүлжээнд 25.8 км авто зам баригдахгүй үлдэж болзошгүй байгаа ба АХБ-ны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг ашиглах хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай байна.

8.

Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

Төсөл хэрэгжүүлэгч талуудын хоорондын хамтын ажиллагаа сайн байна.

9.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ)

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1

Зорилт 2

95 %

2

90%

100%

10.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ
(ЗГХЭГ-ын үнэлгээ)

Нэгдсэн үнэлгээ

... %

                   

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх