Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан

2019/05/05

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.226 км хурдны авто зам

(2018 оны жилийн эцсийн байдлаар)

Төслийн агуулга

Гүйцэтгэл

1

Төслийн нэр огноо, шийдвэрийн дугаар

Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын төсөл (№ 2016 13 401) 2011.06.20-ны өдрийн Зээлийн ерөнхий хэлэлцээр

 

2

Санхүүжилтийн эх үүсвэр

БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээл

3

Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага Зам, тээврийн хөгжлийн яам

Хамтран хэрэгжүүлэгч байгууллага

Гүйцэтгэгч: БНХАУ- ын Төмөр замын 4-р групп

Зөвлөх: БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК

Хугацаа: 2016.06.06-2019.04.06

4

Төслийн зорилтууд

Зорилт 1. Төслийн хүрээнд баригдах Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг зураг төсөл, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэн, гэрээний хугацаанд ашиглалтанд оруулах                                                                                                                                                  Зорилт 2. Төслийн хүрээнд баригдах хурдны авто замын барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэх

5

Зардал

Төсөв /Нийт шаардагдах зардал/

147,543,814.0 ам.доллар

Үүнд:

2016

2017

2018

Төсөв

Гүйц/л

Хувь

Төсөв

Гүйц/л

Хувь

Төсөв

Гүйц/л

Хувь

Улсын төсөв

-

-

-

-

-

-

 

 

 

Гадаадын зээл, тусламж

56,134.4

56,134.4

40

47,891.6

20,577.0

43.0

57,526.5

77,703.2

135

Хөгжлийн банк

-

-

-

-

-

-

 

 

 

6

Төслийн зорилт:

Ажлуудын биелэлтийг доорх талбарт бичнэ.

1-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1: Төслийн хүрээнд баригдах Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг зураг төсөл, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэн, гэрээний хугацаанд ашиглалтанд оруулах                                                                                                                                                  

1-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл:

•Батлагдсан график төлөвлөгөөний дагуу 2018 оны барилга угсралтын ажлыг 04 дүгээр сарын 01-ний өдөр эхлүүлсэн бөгөөд авто замын ПК00+000-ПК32+226 хооронд газар шороо, суурийн болон хучилтын ажил бүрэн хийгдсэн. Авто замын барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгүүлэхэд тогтмол хяналт тавьж, саадгүй явуулах арга хэмжээг авч, заавар, зөвлөгөө өгөх, хүндрэлтэй асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж ажилласан ба барилгын ажлын гүйцэтгэл 96.19 хувь байна.

2-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 2: Төслийн хүрээнд баригдах хурдны авто замын барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэх

2-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл:

Хурдны авто замын барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд дараах арга хэмжээнүүдийг авч ажилласан. Үүнд:                  

•Хурдны авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.                                                                                                                                                                                    

•2018 онд барилгын ажилд шаардлагатай гадаадаас авах 368 ажиллах хүчний асуудлыг Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар тогтоолоор шийдвэрлүүлсэн.                                                                            

•Гадаадын болон дотоодын зах зээлээс гааль, НӨАТ-гүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, буцаан гаргах нөхцөлтэй түр горимоор гадаадаас оруулж ирэх машин механизм, тоног төхөөрөмжийн зөвшөөрлийг олгуулах, хяналт тавьж ажилласан.                                                                                                                                                                  •Санхүүжилтийн гүйцэтгэлийг хянаж баталгаажуулан цаг хугацаанд нь санхүүжүүлэхэд холбогдох арга хэмжээнүүдийг авсан.

7

Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд)

Хурдны авто зам барих төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа нь авто замын салбарт өндөр хурдны авто зам хэрхэн барьж байгуулах талаар суралцах, туршлага судлах боломжийг олгож байгаа, үндэсний аж ахуйн нэгжийн байгууллагууд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа учраас тус байгууллагуудын инженер техникийн ажилчдын мэргэжлийн ур чадвар, туршлага нэмэгдэж, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал, чадавх сайжирна. Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал хурдны авто авто замаар холбогдож, түүгээр зорчих иргэдийн тав тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Цаашид авто замыг чанартай богино хугацаанд хийж гүйцэтгэх, мөн ашиглалтын хугацааг уртасгахад нэг километр замын төсөвт өртгийг нэмэгдүүлж, үндэсний компаниудын чадавхыг сайжруулах нь анхаарах асуудлын гол хүчин зүйл болоод байна. Мөн төслийг хэрэгжүүлснээр Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, түүний цаашдын хэрэгжилтийг түргэсгэх, хөрөнгө мөнгө хэмнэх зэрэг олон давуу талыг олгоно.

8

Төслийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

Энэхүү хурдны авто замын төсөл батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

9

Төслийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт /өөрийн үнэлгээ/

Биелэлт дундаж хувь

Зорилтын тоо

Зорилт 1

Зорилт 2

100%

2

100%

100%

10

Төслийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

...%

                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх