Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НИСЭХИЙН САЛБАРЫНХАНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2019/05/24
НИСЭХИЙН САЛБАРЫНХАНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан тус салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтан, ахмад зүтгэлтнүүдэд шагнал гардуулан өглөө. Б.Энх-Амгалан сайд баяр хүргэж хэлсэн үгэндээ, Иргэний нисэхийн салбар нь Монгол Улсын стратегийн хөгжилд томоохон байр суурь эзлэдэг, тэргүүлэх салбар төдийгүй далайд гарцгүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд гадаад ертөнцтэй холбогдох гол гарц гэдгийг онцоллоо. Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, шинэ шатанд гарах ажлууд эрчимтэй хийгдэж, цаашлаад хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад хүлээн авснаар нисэхийн салбарын хөгжлийг шинэ тавцанд гаргаад зогсохгүй ерөнхий зориулалтын агаарын тээвэр, үйлдвэрлэл, нисэхийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх сургалтыг хөгжүүлэх, үйлчилгээний өрсөлдөөнийг бий болгох боломж, гарцыг хийж хэрэгжүүлэхэд чухал түлхэц болохыг мөн тэмдэглэн хэлэв.

 

НИСЭХИЙН САЛБАРЫНХАНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх