Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2019/05/02
АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Япон Улсын “Жайка” байгууллагаас хэрэгжүүлэхээр эхэлж буй авто замын хучилтын технологи дамжуулах төслийн зөвлөхөөр шалгарсан “Си Ти Ай” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү төслийн хүрээнд цаг уурын онцлог, нөхцөлд тохирсон замын хийц бүтээцийн стандарт боловсруулах, авто замын чанар байдлыг тодорхойлох сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх, авто замын ИТА-нуудыг чадавхжуулах урт болон богино хугацааны сургалтууд зохион байгуулагдах юм.   

Япон Улсаас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжаар анх 1995 оноос эхлэн авто зам барих томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд, “Жайка” байгууллагын технологи дамжуулах анхны судалгааны төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалангийн битумжсэн чулуулгийг ашиглан Баяндавааны 12,6 км хатуу хучилттай авто замыг барьсан юм.

Монгол улсын Техникийн их сургуулийн Барилга инженерийн сургууль нь 1997 оноос Япон Улсын Хоккайда мужийн Ашикагагийн их сургуультай хамтран ажиллаж, улмаар 1999-2001 онуудад “Жайка” байгууллагаас хөрсийг цементээр бэхжүүлж авто зам барих туршилт, судалгааны төсөл хэрэгжүүлж, Дорноговь аймгийн Ногоон довын хэсэгт талбайн туршилт хийсэн нь амжилттай болсон.

Түүнчлэн 2004-2012 онуудад Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн оролцоотой хямд өртөгтэй зам барьж, гэр хорооллын амьдрах орчинг сайжруулах” төсөл хэд хэдэн үе шаттайгаар амжилттай хэрэгжиж ирсэн байдаг.

Цаашид Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон замын хийц бүтээцийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд тулгуурлан боловсруулах талаар 2016 оноос “Жайка” байгууллагын техник туслалцаагаар хэрэгжүүлэх хүсэлтийг тус яамнаас удаа дараа төсөл хүргүүлж ажиллаж ирсний дүнд хэрэгжихээр болоод байна.

Техник ашиглалтын түвшин өндөртэй, бат бэх, эвдрэлгүй замаар үйлчлэх нь улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой ба уг төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм.

 

 

АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх