Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМД СЭЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

2020/03/03

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМД СЭЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

 

Хуулийн этгээдийн үйл ажиллагааны танилцуулга

 

Боловсон хүчний ажлын туршлага, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, бүрэлдэхүүн, сэлгээний зүтгүүрийн объектын гэрчилгээ, зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ эрхлэх аюулгүй байдлын гэрчилгээ, зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ хийлгэх гэрээтэй байх, сэлгээний ажлын заавар зэргийг ирүүлсэн байна.

4

Төмөр замын тээвэр зохион байгуулалтын инженер-1, бусад мэргэжилтэй ажиллагсад /тухайлвал: найруулагч-2, туслах найруулагч-2, машинч-2, туслах машинч-2/-ын анкет /фото зурагтай/-ыг дараах баримт бичгийн хамт ирүүлэх: Үүнд:

·         мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ;

·         хөдөлмөрийн гэрээ

·         ажилд томилсон тушаал

·         нийгмийн даатгалын дэвтэр /эхний нүүр, тушаалын хэсэг, хуулийн этгээдэд ажилд орсон үеэс хойших нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүртгэлийн хэсэг/

 

Бүх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулсан байна.

 

 

 

/ Төмөр замын инженер нь 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх/.

5

Харьяа татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

6

Харьяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайлан гаргадаг, шимтгэлийн өргүй, мэргэжлийн ажиллагсад /төмөр тээвэр зохион байгуулалтын ИТА бусад ажиллагсад/ нь нийгмийн даатгалд бүртгэлтэй, шимтгэл төлдөг байна.

7

Хуулийн этгээдийн ажлын байрны талаарх мэдээлэл /зориулалтын ажил, амралтын байр, талбайтай байх/

Ажлын байр нь өөрийн эзэмшлийн бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, түрээсэлдэг бол түрээсийн гэрээний баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.

8

Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн танилцуулга /радио станц, албан яриа бичлэгийн төхөөрөмж, хатуу тооцоот багаж хэрэгсэл/

Гэрэл зураг, эзэмшлийн мөн болохыг батлах баримт.

Тодруулга:

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.
  • Холбогдох тодруулга, мэдээллийг зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй 51263211 утсаар холбогдож авна уу.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМД СЭЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

Үйл ажиллагааны гэрчилгээний эх хувь.

/сунгуулах үед зөвхөн хамаатай/.

4

Дагнасан хэрэглээний замд сэлгээний ажил хийсэн чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан ирүүлэх

5

Харьяа татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

6

Харьяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайлан гаргадаг, шимтгэлийн өргүй, мэргэжлийн ажиллагсад /төмөр тээвэр зохион байгуулалтын ИТА бусад ажиллагсад/ нь нийгмийн даатгалд бүртгэлтэй, шимтгэл төлдөг байна.

7

Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн материал болон мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл

Боловсон хүчний мэдээлэл, ажлын газрын байршил зэрэг бусад мэдээлэлд өөрчлөлт орсон бол энэ талаарх холбогдох мэдээллийг ирүүлнэ.

Тодруулга:

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ ирүүлэлгүй хугацаа хоцроож ирүүлсэн бол гэрчилгээ шинээр олгох журмын дагуу гэрчилгээ шинээр хүсэх үед бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтын дагуу материалын бүрдлийг хангаж, хугацаа дууссан гэрчилгээний эх хувь болон сэлгээний ажлын чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан /сүүлийн 1 жилийн байдлаар/ ирүүлнэ.
  • Холбогдох тодруулга, мэдээллийг зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй 51263211 утсаар холбогдож авна уу.

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМД СЭЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх