Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Урьдчилсан сонголтын урилга

2019/04/23

          Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам нь дээрх нэр бүхий төсөлд “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”-ны (цаашид “ЕСБХБ” гэх) зээлийн хэсгийг ашиглахаар төлөвлөсөн. Төслийн санхүүжилт нь дараах хэсгээс бүрдэнэ:

  • ЕСБХБ-ны санхүүжилт: 175,000,000 ам. доллар.
  • Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт /НӨАТ/: 17,500,000 ам. доллар. 

Төслийн гэрээ нь ЕСБХБ-ны худалдан авах ажиллагааны бодлого, дүрэм, журмаар зохицуулагдана.

Төслийн гэрээ нь ЕСБХБ-аас санхүүжигдэх ба аль ч улс орны компаниудад нээлттэй болно.

       Төслийн захиалагч нь дээр дурдсан гэрээний урьдчилсан сонгон шалгаруулалтыг дараах нөхцөлтэй зарлаад байна. Үүнд:

Улаанбаатар - Дархан хот чиглэлийн шинээр барих 1В ангиллын авто замын барилгын ажил.

Ажил нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  • 202.43 км урт бүхий IB ангиллын шинээр барих авто замын барилгын ажил (2 эгнээ бүхий асфальтбетон хучилттай).

Авто зам, замын байгууламжууд нь дараах хэсгээс бүрдэнэ:

  • Нийт 9 гүүр шинээр барих (1 хос гүүрийг оролцуулаад); 6 жижиг (10.64 – 18.7 урт метр бүхий), 2 дунд (26.08 урт метр бүхий), 1 том (101.08 урт метр бүхий);
  • Ус зайлуулах дугуйн хоолой барих (180 ш.);
  • Ус зайлуулах дөрвөлжин хоолой барих (78 ш.)6

         Төслийн гэрээ нь 2019 оны 10 дугаар сарын 01-нд эхэлж 36 сарын хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Сонгон шалгаруулалт нь 5 багц хэсэгт хуваагдсан.

Сонгон шалгаруулалтад оролцогчид нь хамгийн ихдээ 5 багц хэсэгт оролцох боломжтой.

        Урьдчилсан сонгон шалгаруулалт нь цахим хэлбэрээр явагдах ба ЕСБХБ-ны “E-Procurement Portal (ECEP)”-ээр хэрэгжинэ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй байгууллагууд нь “ECEPP”-д бүртгүүлэх ба оролцох хүсэлт тавих, тендерийн баримт бичигт тодруулга, мэдээллийг “ECEPP”-р дамжуулан захиалагчаас авах боломжтой. “ECEPP”-д бүртгүүлээгүй компаниуд дараах холбоосоор бүртгүүлнэ үү:

https://ecepp.ebrd.com/respond/B9YZSB8EJP 

        ЕСБХБ-аас олгогдож буй зээлийн хөрөнгийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр хориглосон  хувь хүн, байгууллагын төлбөрт ашиглахгүй ба НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр хориглосон НҮБ-ын дүрмийн 7 дугаар бүлэгт тусгагдсан, аль эсвэл тухайн орны хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүний төлбөрт ашиглахыг хориглоно.

        Бусад мэдээлэл: Монол Улсын Засгийн газар нь “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл” /48186-005/ санхүүжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийг авч байгаа болно. Энэхүү төсөл нь одоо байгаа 2 эгнээ бүхий авто замыг шинэчлэх, авто замын аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд тендерийг 2019 оны  03 дугаар сарын 21-нд зарласан болно.  

 

Холбоо барих:

Ч.Сугармаа, Б.Ганбагана

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө -11, Засгийн газрын 13 дугаар байр.  

Утас: 97692263185

Email: sugarmaa@mrtd.gov.mn

Урьдчилсан сонголтын урилга  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх