Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ компани Европын холбооны улс руу ачаа тээвэрлэх аюулгүй байдлын эрх авлаа

2014/06/24

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь тус холбооны орнууд руу ачаа тээвэрлэх аюулгүй байдлын /ACC-3/ эрх авах аудит шалгалтанд амжилттай хамрагдаж батламж авлаа.

ХБНГУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас олгож буй тус батламж нь 2019 оны 05 сарын 24-нийг хүртэл хүчинтэй юм.

 Европын холбоо нь гуравдагч улсаас тус холбооны улсууд руу ачаа тээвэрлэж буй авиакомпаниудад нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгай шаардлагуудыг тавьсан бөгөөд “МИАТ” ТӨХК  дээрх шаардлагыг бүрэн хангаж ийнхүү ачаа тээвэрлэх аюулгүй байдлын эрхийг  авсан байна.

Тус компани Европын холбооны улсуудад ачаа тээвэрлэх аюулгүйн байдлын эрхээ баталгаажуулснаар орлого олох эх үүсвэрээ бас нэгэн сувгаар нэмэгдүүлж байна. Дашрамд дурдахад тус компани Германы Франкфурт хотруу энэ сарын 19-нөөс пүрэв, ням гаригуудад шууд нислэг үйлдэж эхэлсэн байна.

МИАТ компани Европын холбооны улс руу ачаа тээвэрлэх аюулгүй байдлын эрх авлаа   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх