Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ОНЦЛОХ АЖЛЫН ТАЙЛАН

2019/03/25

1. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагааны гэрчилгээ олгосон, сунгасан, хүчингүй болгосон талаар:

Төмөр замын тээврийн салбарт өнөөдрийн байдлаар 2016-2019 оны хугацаанд төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл дараах байдлаар аж ахуйн нэгжүүдэд олгогдсон байна. Үүнд:

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгосон тоо /2019-03-19-ний өдрийн байдлаар/:

1.    Дагнасан хэрэглээний салбар зам – 507

2.    Зүтгүүр – 33

3.    Ачааны вагон – 497

4.    Зорчигчийн вагон – 1

 

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны гэрчилгээ:

1.    Дагнасан хэрэглээний зам, талбай барих – 23

2.    Ачилт, буулгалт - 1

3.    Төмөр замын тээвэр зуучлал – 279

4.    Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт – 1

5.    Төмөр замын өртөөний үйл ажиллагаа – 1

6.    Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ - 2

7.    Төмөр замын зураг төсөл боловсруулах – 21

8.    Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт – 31

9.    Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ – 5

 

Үүнээс 2019 оны эхний улиралд дагнасан хэрэглээний салбар замд 19, зүтгүүрт 7, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд 14, нийт 40 төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой 3 жилийн хугацаатай гэрчилгээг 26 хуулийн этгээдэд олгож 3 гэрчилгээг хүчингүй болгоод байна.

 

Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг судалж, 4 хуулийн этгээдэд 5 тусгай зөвшөөрөл шинээр олгосон. Нийт 49 хуулийн этгээд 60 тусгай зөвшөөрөлтэй байна.

       2. Төмөр зам, далайн тээврийн салбарын бодлогыг боловсронгуй болгох талаар:

1. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран баталж, хуулийн төсөлд олон нийтээс санал авахаар Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай байршуулж, иргэдээс ирүүлсэн оновчтой саналыг төсөлд тусгаад байна.

2. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран баталж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хуулийн үр нөлөөний тайлан, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулан Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлээд байна.

3. “Төмөр замын нийтлэг багц дүрэм”-д багтсан 16 журмыг ЗТХ сайдын 2018 оны 264 дүгээр тушаалаар батлуулж, Улсын бүртгэлд нэгтсэн бүртгүүлэхээр Хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. ХЗДХЯ-аас тус журмыг 4274 дугаарт Улсын бүртгэлд бүртгээд байна.

4. ТВ10031:“Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн-Ачааны вагоны тоног төхөөрөмжийн загвар үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлага” стандартын төслийг ТЗ/33-техникийн хорооны хурлаар хурлаар хэлэлцүүлэн дэмжиж, хурлаас өгсөн шүүмж, зөвлөмжийн дагуу сайжруулан Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлээд байна.

5. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай олон улсын конвенцийг соёрхон батлах хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яамтай хамтран батлуулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл, танилцуулга боловсруулан Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлсэн.

6. Усан замын тээврийн тухай хуульд заасан “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээ олгох журам”-ыг эцэслэн боловсруулж, батлуулахаар Сайдын тушаалын төсөл төлөвлөн санал авч байна.

       3. Төмөр зам, далайн тээврийн салбарын бодлогын хэрэгжилтийн талаар:

1. Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Хуралдаанд Монголын талыг Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, Оросын талыг ОХУ-ын Тээврийн Дэд сайд Токарев В.А. нар ахалж оролцов. Хуралдаанаар төмөр зам, авто тээвэр, агаарын тээвэр болон далайн боомт ашиглалт, тээврийн салбарын мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, протоколд гарын үсэг зурсан.

2. Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгогдож буй тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлт болон тус яамнаас иргэдэд үзүүлж буй бүх төрлийн төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, цахимжуулах боломжуудын талаар холбогдох судалгааг хийж, санал боловсруулан төмөр зам, усан замын тээврийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийг цахимжуулах дараалал, ажлын даалгаврыг нэгтгэн боловсруулаад байна.

3. Говийн бүсэд хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэр байгуулах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд барих “Ачааны вагон угсрах үйлдвэр”-ийн төслийн ТЭЗҮ, Зураг төсөл боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд уг төслийг эрчимжүүлэхээр төлөвлөгөө боловсруулсан.

4. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төмөр замын тээврийн салбарын 2019 оны тээврийн төлөвлөлтийн тооцоо, судалгаа хийх ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ зэрэг байгууллагуудаас тээвэрлэлтийн мэдээлэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “ГТХЗНТ” УТҮГ-аас төмөр замын суурь бүтцүүдийн тээх, нэвтрүүлэх чадварын урьдчилсан тооцоо судалгаа хийсэн.

 

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ОНЦЛОХ АЖЛЫН ТАЙЛАН   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх