Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Дэд бүтцийн чиглэлийн хяналтын улсын байцаагч нар сургалтад хамрагдлаа.

2019/03/20
Дэд бүтцийн чиглэлийн хяналтын улсын байцаагч нар сургалтад хамрагдлаа.

Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зам, тээврийн салбарын хяналт шалгалтын чиглэлээр 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан 3aм, тээврийн салбарын хуулиар эрх олгогдсон хяналтын улсын байцаагч нарыг мэргэшил дээшлүүлэх нэгдсэн сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд МХЕГ, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Нийслэлийн тээврийн газартай хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Уг сургалтад Дэд бүтцийн чиглэлийн тээвэр, барилга, харилцаа холбооны нийт 80 гаруй хяналтын улсын байцаагч нар хамрагдсан.

Сур­галтыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нээж үг хэлсэн юм. Тэр хэлэхдээ “Та бүхнийг формтойгоо зам дээр зогсож байхад Монголын төр, Монголын төрийн байгууллага, төрийн албан хаагч гэж харна. Тиймээс цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цагт хяналт тавихдаа уламжлалт арга, барилаа хэрэглэхээс гадна сэтгэхүйгээ өөрчилж зөвлөн туслах, далд буй эрсдлийг олж илрүүлэх урьдчилан сэргийлэх байдлаар хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэний нисэх болон төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалан тээвэрлэлтийн цар хүрээ нэмэгдэж олон улсын гэрээ хэлэлцээр хийгдэх бүрт хяналтын систем боловсронгуй болж хөгжих ёстой. Энэ үүднээс улсын байцаагч нарыг ажлын байран дээр нь мэргэшүүлэх шаардлага гарч байна. Нөгөөтэйгүүр авто замын чанар аюулгүй байдлыг хангахгүй байгаа талаар шүүмжлэл гарсаар байдаг. Тиймээс энэ онд бүтээн байгуулалт, чанар аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах зорилт тавьсан. Түүнчлэн та бүхэн шинэ техник , технологийн мэд­лэгээ сайжруулж хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадын тээвэрчидтэй харилцахад хүндрэл гарахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэлээ.

Дэд бүтцийн хяналтын байцаагч нарт 14-ний өдөр Улсын байцаагчдын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай, Ажлын байран дахь харилцаа, ёс зүй зэрэг сэдвээр мэргэжлийн хичээл орсон ба 15-ны өдөр байцаагч нар эрх зүйн тестийн сорил, даалгавар гүйцэтгэж, өөрсдийгөө үнэлж, дүгнэх, онол практик хосолсон мэргэшлийн дадлага олж авахад сургалтын зорилго оршлоо.

 

 

Дэд бүтцийн чиглэлийн хяналтын улсын байцаагч нар сургалтад хамрагдлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх