Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ – 2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

2019/03/19
“ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ – 2019”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулах “Төмөр замын тээврийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци – 2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд шилдэг илтгэлийг шалгаруулна.

Зорилго:

Төмөр замын тээврийн салбарын шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх,

Шагналын сан:

1 дүгээр байр-1 хүн- 500 мянган төгрөг

2 дугаар байр- 1 хүн- 300 мянган төгрөг

3 дугаар байр – 1 хүн- 250 мянган төгрөг

Тусгай байр -2 хүн 150 мянган төгрөг

 

Бүтээл хүлээж авах эцсийн хугацаа:2019 оны 4 дүгээр сарын 15.

Сэдэв:

  • Төмөр замын тээврийн салбарын шинжлэх ухаан, инновацийн орчин, тулгамдаж буй асуудал,
  • Төмөр замын тээврийн салбарын судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, сайжруулах арга зам,
  • Төмөр замын тээврийн салбарын шинэчлэл,
  • Төмөр замын тээврийн салбарын үйлчилгээний шинэчлэл, чанарын тогтолцоог сайжруулах,
  • Төмөр замын тээврийн салбарын техник, технологийн шинэчлэл,
  • Төмөр замын дагуух хөрсний цөлжилтийг багасгах арга зам,

чиглэлээр байж болно.

Шалгаруулах:

Ирүүлсэн материалуудаас 5 илтгэлийг шилж аван эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэлцүүлж шалгаруулна. Хуралдаан эхлэхээс өмнө хурлын нарийн бичгийн даргын компьютерт илтгэлээ хадгалуулна. Илтгэлийн хугацаа асуулт, хариултын хамт 25 минутаас хэтрэхгүй байна.
Ханын илтгэл тавьж болно.
Ханын илтгэлийн хэмжээ 120см өндөр, 90см өргөн байна.
Ханын илтгэлийг зориулалтын самбарт бүртгэлийн хугацаанд багтаан байрлуулж хуралдааны туршид байлгана.
Хурлын хөтөлбөрт тусгасан хугацаанд илтгэгч нар илтгэлээ танилцуулна.
Хурлын бүтээл:
Бүтээлийг хурлын эмхэтгэл болгож хэвлүүлнэ.

Илтгэлийг цахим хэлбэрээр railway@mrtd.gov.mn хаягаар 2019 оны 04-р сарын 15-ны дотор хүлээн авна.

Холбоо барих:
Хуралтай холбоотой асуудлаар дараах утсаар холбоо барина уу:

Утас: 21-243401, 21-245960

“ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ – 2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх