Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хүдэрийн голын төмөр бетон гүүр /Сэлэнгэ, Хүдэр/-ийн гүүр барих ажил

2014/04/19

Тендер шалгаруулалтын нэр: Хүдэрийн голын төмөр бетон гүүр /Сэлэнгэ, Хүдэр/-ийн гүүр барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/ XX-15

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хүдэрийн голын төмөр бетон гүүр (Сэлэнгэ, Хүдэр)-ийн гүүр барих ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 3 жилийн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Гэрээний үнийн дүнгийн 20% -с багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил (2010, 2011, 2012 он)

Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жил буюу 2008-2012 онуудад дор хаяж нэг удаа 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл: Төмөр бетон гүүрийн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлнэ.

Тендерийн хамт 40,000,000 (дөчин сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 20 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 40 минутанд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Их тойруу 80/1, Худалдан авах ажиллагааны газар Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 70111090 Цахим хаяг: www.procurement.gov.mn, www.e-tender.mn www.e-procurement.mn

Хүдэрийн голын төмөр бетон гүүр /Сэлэнгэ, Хүдэр/-ийн гүүр барих ажил  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх