Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018/12/17

 ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН

ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ТАЙЛАН

 

А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

Зам, тээврийн хөгжлийн яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцөлийг бий болгох явдал юм.

Тус яамны үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд “тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх” чиг үүргийн хүрээнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтэс дараах чиглэлээр салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэн ажиллаа. Үүнд:

1. Авто замын салбарын аюулгүй байдлыг хангах, замын ашиглалт, засварын үйл ажиллагаанд;

2. Автотээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, улс хоорондын ачаа болон нийтийн зорчигч, жуулчин тээвэрлэлт, авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйл ажиллагаанд; 

3. Төмөр замын тээврийн салбарын тээврийн болон объектын үйл ажиллагаанд;

4. Далай ашиглалт болон усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Авто замын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, төмөр зам, авто зам, автотээвэр, далай ашиглалт, усан замын тээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж,  тухайн салбарт мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах талаар заавар, зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ тус яамны 2018 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын төлөвлөгөө болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай байгуулсан 2017 оны 34 дугаар бүхий “Зам, тээврийн салбарт мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн байгуулсан “хамтран ажиллах ажлын төлөвлөгөө”-ний дагуу хийж гүйцэтгэлээ.  

Мөн автотээврийн салбарын болон усан замын тээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр тус яамны харьяа Далайн захиргаа, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай “Хяналт хамтран хэрэгжүүлэх” гэрээ байгуулж, хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэн ажилласан.

Тайлант хугацаанд тус хэлтэст автотээврийн хяналтын 3, төмөр замын хяналтын 4, авто замын хяналтын 4, усан замын хяналтын 1 нийт 11 улсын байцаагч, Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанд усан замын хяналтын 3, Нийслэлийн тээврийн газар /цаашид НТГ гэх/-т 20, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ/цаашид “АТҮТ” ТӨҮГ гэх/-т автотээврийн хяналтын 1 ахлах, 56 улсын байцаагч тус тус ажиллаж байна.

Зам, тээврийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах талаар автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Автотээврийн тухай, Төмөр замын тухай хууль, дүрэм, журам-23, стандарт-2, бусад эрх зүйн 4 баримт бичгийн төсөлд санал өгч, ажилласнаас “Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг МУ-ын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321 дүгээр тогтоолоор батлуулсан.

 

Тайланд хугацаанд төлөвлөгөөт 53, төлөвлөгөөт бус 40, гүйцэтгэлийн шалгалт 22 хийгдэж, тандалт судалгаа 2, зөвлөн туслах үйлчилгээ 10-г үзүүлсэн байна.

 

Улсын байцаагчийн “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” 303 заалт бүхий 39 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 80-93%-тай, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний 27 дүгнэлт, 85 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна.

 

Тээвэрлэлтийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 14 сургалт зохион байгуулж, сургалтад 962 хүн хамрагдаж, хяналтын мэргэжилтэн нар чиглэл тус бүрээр зохион байгуулсан сургалтад 28 цагийн хичээл, заасан байна.

 

Зам тээврийн осол нийт 613 гарснаас улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаанд-464, улс, хот хоорондын зорчигч тээвэр-27, хотын зорчигч тээвэр-121, усан замын тээвэр-3 удаагийн зам тээврийн осол, зөрчил гарсны улмаас 73 хүн нас барж, 116 хүн гэмтсэн байна. Төмөр замд онцгой тооцоот гологдол 23, гологдол 98 гарсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх