Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2018/12/17

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН

ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР :

 

 “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 172 заалт бүхий 13 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 93%-тай, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний 3 дүгнэлт, 3 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна.

 

Төлөвлөгөөт 20, төлөвлөгөөт бус 2, гүйцэтгэлийн шалгалт 11 хийгдэж, биелэлт 93%-тай, зөвлөн туслах үйлчилгээ 3-ыг үзүүлсэн байна

НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

1. Төлөвлөгөөт шалгалт

Улсын чанартай авто зам, замын байгууламжийн зураг төсөл, угсралтын болон хатуу хучилттай авто замуудын засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан эсэхэд эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дараах чиглэлээр хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

  1. БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Төв аймаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Хөшигийн хөндий – Улаанбаатар чиглэлийн 32,227 км хурдны авто зам, замын байгууламжийн зураг төсөл, угсралтын ажилд МХЕГ-тай хамтарсан шалгалт;
  2. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-ийн санхүү, үйл ажиллагаанд болон тухайн компанийн хариуцсан А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн                   147.1 км, А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 115 км авто зам;
  3. “Булган-АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн 158 км, А1002 Эрдэнэт-Булган чиглэлийн 24.1 км авто замууд;
  4. “Орхон-АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн 108 км, А1002 Эрдэнэт-Булган чиглэлийн 29.7 км авто замууд;
  5. “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 88 км, А0403 дугаартай Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 25.3 км, А32 дугаартай Шаамар-Түшиг-Улсын хил чиглэлийн 109 км хайрган зам;
  6. “Дархан-АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 8 км, А0401 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн 48 км, А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн 61 км хатуу авто замууд;
  7. “Булган-АЗЗА” ТӨХК, “Oрхон-АЗЗА” ТӨХК, “Дархан-АЗЗА” ТӨХК, “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК, “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн санхүүгийнүйл ажиллагаанд;
  8. “Харгуй” ТӨХК-ийн хариуцдаг А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 157 км хатуу хучилттай авто зам, А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 188 км хатуу хучилттай авто зам, А19 дугаартай Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн 209 км хайрган хучилттай авто замуудад;
  9. “Талын зам” ТӨХК-ийн хариуцдаг А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн 161.9 км хатуу хучилттай авто зам, А2002 дугаартай Баруун-Урт-Бичигт чиглэлийн 278.2 км авто зам, А2201 дугаартай Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 95 км авто замуудад;
  10. “Багануур-АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 142 км хатуу хучилттай авто замд;
  11. “Дорнод авто зам” ХК-ийн хариуцдаг А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 160 км хатуу хучилттай авто зам, А2201 дугаартай Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 88 км авто зам, А23 дугаартай Чойбалсан-Хавирга чиглэлийн 88 км авто замуудад;
  12. “Арж капитал” ХХК-ийн барьсан А0502 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн 132.6 км хатуу хучилттай авто замд;
  13. “Наранбулаг хан” ХХК-ийн барьсан Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын I хэсгийн 17 км авто замд;
  14. “Насны зам” ХХК-ийн барьсан А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын IV хэсгийн 27.98 км хатуу хучилттай авто зам;
  15. “Хансуун зам” ХХК-ийн барьсан А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын III хэсгийн 13.32 км хатуу хучилттай авто замуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна.

 

Шалгалтын явцад нийт 172 зөрчил илрүүлж, “зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн 172 заалттай 13 албан шаардлагуудыг хүргүүлж ажилласан.

2. Төлөвлөгөөт бус шалгалт

1. “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэсэн замын засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдал болон “Хотгор зам” ХХК-ийн гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км, Мөрөн сумын доторх 2.8 км хатуу хучилттай авто замуудад гарсан гомдлын дагуу тухайн компанийн хариуцсан А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн 184 км, А01101 дугаартай Мөрөн - Хатгал - Улсын хил чиглэлийн 100.3 км, А30 дугаартай Хатгал - Жанхай - Тойлогт чиглэлийн 30 км хайрган хучилттай, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн  хайрган хучилттай 15.74 км, цементбетон, сайжруулсан, болон ердийн хөрсөн 161.85 км авто замуудад хяналт шалгалт хийж, зөрчил дутагдалд хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчил дутагдлыг арилгуулсан;

2. Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замд үүссэн эвдрэл, тухайн замд засвар, арчлалт хийхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах ажлын хэсэг газар дээр нь ажилласан.

Дээрх ажлын хэсгээс гарсан дүгнэлт, замын нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан бөгөөд цаашид авах арга хэмжээний талаар тухайн өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай “авто зам эзэмшигчийн ажлын явц, зохион байгуулалтыг сайжруулах, эрчимжүүлэх” талаар хамтран ажиллахаар тохиролцсон.

3. Гүйцэтгэлийн шалгалт

”Булган-АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн 158 км, А1002 Эрдэнэт-Булган чиглэлийн 24.1 км, ”Орхон-АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн 108 км, А1002 Эрдэнэт-Булган чиглэлийн 29.7 км хатуу хучилттай авто замуудын засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдалд хийгдсэн шалгалтаар хүргэгдсэн улсын байцаагчийн шийдвэрийн биелэлтэд шалгалт хийсэн боловч, зөрчил дутагдлыг дутуу арилгасан тул 2019 онд гүйцэтгэлийн шалгалт хийхээр төлөвлөгөөнд тусгаад байна.

 

                        ХОЁР. ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ, СУРГАЛТ

  1. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, “Дархан-АЗЗА” ТӨХК, “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, “Авто замын ашиглалт, засвар арчлалтын ажлыг сайжруулах тухай” улсын байцаагчийн зөвлөмжүүдийг хүргүүлж ажилласан байна.

 

  1. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдал, тээврийн хэрэгслийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор зам хариуцагч аж ахуйн нэгж байгууллагуудад 5 сургалт зохион байгуулж, сургалтад 56 хүн хамрагдсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх