Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018/12/05

Төмөр замын тээврийн салбарт өнөөдрийн байдлаар 2015-2018 оны хугацаанд төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл дараах байдлаар аж ахуйн нэгжүүдэд олгогдсон байна. Үүнд:

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгосон тоо /2018-09-26-ны өдрийн байдлаар/:

  1. Дагнасан хэрэглээний салбар зам – 482
  2. Зүтгүүр – 26
  3. Ачааны вагон – 467
  4. Зорчигчийн вагон – 1

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны гэрчилгээ:

  1. Дагнасан хэрэглээний зам, талбай барих – 23
  2. Ачилт, буулгалт - 1
  3. Төмөр замын тээвэр зуучлал – 257
  4. Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт – 1
  5. Төмөр замын өртөөний үйл ажиллагаа – 1
  6. Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ  - 2
  7. Төмөр замын зураг төсөл боловсруулах – 20
  8. Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт – 31
  9. Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ – 5

Үүнээс 2018 онд дагнасан хэрэглээний салбар замд 103, ачааны вагонд 137, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд 53, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаанд 4, нийт 306 төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой 3 жилийн хугацаатай гэрчилгээг 121 хуулийн этгээдэд олгож 7 гэрчилгээг хүчингүй болгоод байна.

 

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх