Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам

2013/04/12

Тендер шалгаруулалтын нэр: Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам /Ховд/ Үүнээс: 20 км хатуу хучилттай авто зам, 40 км замын үлдэгдэл санхүүжилтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XX-4

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам /Ховд/ Үүнээс: 20 км хатуу хучилттай авто зам, 40 км замын үлдэгдэл санхүүжилтийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийн үнэ 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлого: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн гурван жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний ижил төстэй ажлыг дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн байна,

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм, Хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл ирүүлэх шаардлагатай.

Тендерийн хамт 180,000,000 төгрөг (нэг зуун наян сая)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ. Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй. Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 80/1 Нэг цэгийн үйлчилгээ. Утас: 70111090, 70125060 www.procurement.gov.mn, www.e-tender.mn www.e-procurement.mn

Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх