Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018/09/19
“АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ   БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Зам, тээврийн хөгжлийн яам, Ерөнхий сайдын ажлын алба, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг  30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран оролцсон юм. Нийгэмд тулгамдаж буй асуудлыг ганц өнцгөөс харж шийдвэр гаргахгүйн тулд энэхүү тулгамдаж буй асуудлын шалтгаан нөхцөл нь юунд байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ, хэнд ямар боломж байна гэдгийг олон талаас нь хэлцлээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч буй утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байдаг нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөллийг бий болгоод байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 20 ба түүнээс дээш жилийн насжилтай тээврийн хэрэгсэл 30 хувийг эзэлж байгаа бөгөөд жилд дунджаар 3000 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байгаа ба агаарын бохирдлын 10 хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоогдсон байдаг.

Түүнчлэн Евро-5 стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжих, уг стандартын шаардлагад нийцээгүй шатахууныг импортлох, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд автотээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгах талаар санал солилцох, холбогдох шийдвэрийн төсөлд санал авах,  дизель хөдөлгүүртэй автобус, ачааны автомашинд утааны шүүлтүүр суурилуулах, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дизель хөдөлгүүртэй автобус, ачааны автомашинд утааны шүүлтүүр суурилуулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар  олон нийтэд сурталчлан таниулах, автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Зам, тээврийн салбарын хог хаягдлын зохистой менежментийн судалгаа хийх зэрэг арга замуудыг ЗТХЯ-аас дэвшүүлсэн юм.

 

 

 

 

“АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх