төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2014/06/06
 МЭНДЧИЛГЭЭ

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  Түүхэн ойг тохиолдуулан УБТЗ-д ажиллаж буй төмөр замчид болон үе үеийн ахмадуудад Зам тээврийн сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх аж төрж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.  

     УБТЗ-ын хамт олон Шинэчлэлийн Засгийн газрын  бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж,технологийн шинэчлэл хийн, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг ханган, тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, амжилттай ажиллаж байна. Төмөр замчид 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн амжилт гаргасан билээ. Мөн хатуу зурмагт галт тэрэг аялуулж, хоорондын замын хурдыг нэмэгдүүлж, саяхан 8002 тн жинтэй  галт тэрэг аялууллаа. 

       Монгол Улсын Засгийн газраас анх удаа  хөрөнгө оруулалт хийж, УБТЗ-ын техник технологийн шинэчлэл хийж байна. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд  шинээр вагон, зүтгүүр, төмөр замын автобус худалдан авч  УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүллээ. 

Улс  оны бүтээн байгуулалтын цаг үе бүхэнд түүчээлэн оролцож,  хөгжил дэвшил бүхнийг тэргүүлж байдаг 65 жилийн түүхтэй өнөр хамт олон Та бүхэнд дахин баярын мэнд хүргэж,шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна. 

 

                   Монгол Улсын Засгийн газрын гишүүн,

                       Зам, тээврийн сайд                        А.Гансүх

Сэтгэгдэл бичих:

Нэмэх