Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

2014/05/30
Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Зам, тээврийн яамны төрийн захиргааны шинэ албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө үнэнч шудрагаар ажиллахаа тангараглалаа.

 

Төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу томилогдсон 5 төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Зам тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга З.Туяа,  Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Билгүүн, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасандулам, Э.Энхмаа, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн С.Өнөрбаяр нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн албан хаагчийн батламжаа гардан авлаа.

 
Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх