Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2014/05/27

1.      Зам, тээврийн яам нь Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.      Энэхүү зөвлөх үйлчилгээ нь АНУ-ын Мянганы Сорилын сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын баталгаат засварын хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барилгын ажлын талбайд ажиллах бөгөөд хийгдсэн ажлын болон холбогдох судалгааны тайлангуудыг хуваарийн дагуу Англи хэл дээр бэлтгэн гаргаж Захиалагч болон Мянганы Сорилын Корпорацид өгөх зэрэг болно.

3.      Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт)-ийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 05 дугаар сарын 27-оос 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын өдрүүдээр 09-12 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Зам, тээврийн яам

14251 Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын

мэргэжилтэн Г.Ананд, 408 тоот өрөө

Утас: 6226-3212 Факс: (976-11) 31-23-15

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх