Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

2018/06/21

1. Төмөр замын тээврийн салбарт өнөөдрийн байдлаар 2015-2018 оны хугацаанд төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл дараах байдлаар аж ахуйн нэгжүүдэд олгогдсон байна. /2018-06-13-ны өдрийн байдлаар/ Үүнд:

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгосон тоо:

  1. Дагнасан хэрэглээний салбар зам – 423
  2. Зүтгүүр – 25
  3. Ачааны вагон – 377
  4. Зорчигчийн вагон – 1

 

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны гэрчилгээ олгосон тоо:

  1. Дагнасан хэрэглээний зам, талбай барих - 21
  2. Ачилт, буулгалт - 1
  3. Төмөр замын тээвэр зуучлал - 229
  4. Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт – 1
  5. Төмөр замын өртөөний үйл ажиллагаа – 1
  6. Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ  - 2
  7. Төмөр замын зураг төсөл боловсруулах – 19
  8. Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт – 29
  9. Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн асвар, техникийн үйлчилгээ – 5

 

Тусгай зөвшөөрөл:

  1. Төмөр замын суурь бүтэц барих – 1
  2. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх – 1
  3. Төмөр замын доод бүтэц үйлдвэрлэх – 2
  4. Төмөр замын дээд бүтэц үйлдвэрлэх – 3
  5. Төмөр замын доод бүтэц барих – 48
  6. Төмөр замын дээд бүтэц угсрах – 4
  7. Төмөр бетон болон ган хийцтэй гүүр барих - 8
  8. Автоматик, телемеханик ба холбооны байгууламжийн тоног төхөөрөмж угсрах – 1
  9. Төмөр замын дээд бүтэц засварлах - 1
  10. Төмөр замын доод бүтэц, хиймэл төхөөрөмж засварлах – 3
  11. Автоматик, телемеханик ба холбооны байгууламжийн тоног төхөөрөмж засварлах – 1
  12. Ачааны вагоны техникийн засвар, үзлэг, үйлчилгээ – 1

Үүнээс 2018 онд дагнасан хэрэглээний салбар замд 37, ачааны вагонд 40, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд 21, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаанд 3, нийт 105 төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой 3 жилийн хугацаатай гэрчилгээг 53 хуулийн этгээдэд олгоод байна.

Нийт 57 хуулийн этгээд 74 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

2. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг нэмэлтээр оруулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж  2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн барих нь зүйтэй гэсэн Засгийн газрын хуралдааны 23 дугаар тэмдэглэл гарсан. Тогтоолын  төсөл Улсын Их Хуралд өргөн баригдаад байна.

3. Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан төмөр замын салбарын “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг салбарын удирдах ажилтан, ажилчид, мэргэжилтнүүдийн дунд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Уг зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Ундраа, Ж.Эрдэнэбат нартай хамтран Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулав.

4. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнэ  болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг зурж байгуулав.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.

5. Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тус нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-аас авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын их хуралд өргөн барих нь зүйтэй гэсэн Засгийн газрын хуралдааны 23 дугаар тэмдэглэл гарсан.

6. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 51-ээс доошгүй хувийн эзэмшилтэй “Зүүнбаян төмөр зам” хамтарсан компани байгуулж, концессын зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах боломжтой юм.

 7. “Усан замын тээврийн тухай” хуулийг УИХ-ын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, гэрчилгээ олгох журам”-ыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 119 дугаар тушаалаар батлуулав.

8. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 149 усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлд хамрагдсан бөгөөд 111 усан замын тээврийн хэрэгсэлд гэрчилгээ олгон бүртгээд байна. Мөн техникийн үзлэгт 128 усан замын тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 102 усан замын тээврийн хэрэгсэл тэнцсэн дүнтэй байна.

9. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өнөөг хүртэл 30–аад улсын 4000 орчим хөлөг онгоцыг бүртгэж, тогтмол 250-300 хөлөг онгоц бүртгэлтэй байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд нийт 606000 тонны даац бүхий 352 хөлөг онгоц бүртгэлтэй байна. Үүнээс 2017 онд 202 шинээр бүртгүүлснээс байнгын бүртгэлд 130 хөлөг онгоц, нэг удаагийн аяллын аяллын бүртгэлд 72 хөлөг онгоц байна. Мөн 2017 онд нийт 231 хөлөг онгоц бүртгэлээс хассан байна.  Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн  байдлаар 89 хөлөг онгоц шинээр бүртгэж, 51 хөлөг онгоц бүртгэлээс хассанаар нийт 674,215 даац бүхий 400 хөлөг онгоц бүртгэлтэй байна.  

2017 оны хяналт шалгалтын байдлаар нийт 12 хөлөг онгоц саатуулагдсан бол 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5 хөлөг онгоц саатуулагдсан байна.

---оОо---

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх