Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулга

2018/06/14

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 9 дүгээр хавсралтын 8.17-д заасан стандартад “Хэлэлцэн тохирогч улс бүр Чикагогийн конвенц болон Хавсралт 9-ийн шаардлагын дагуу Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөртэй байна” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулан, мөрдөж байна.

            Тус хөтөлбөрийн зорилго нь агаарын хөлгийн нисэх баг, зорчигч, тэдгээрийн ачаа тээшийг хилийн хяналтаар хялбаршуулан шалгах, хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад оршино.

            Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 9 дүгээр хавсралтын 24 дэх нэмэлт өөрчлөлтийг 2013 оны 11 дүгээр сарын 3-ны хурлаар баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй зорчигч болон түүний тээвэрлэлтийг хялбаршуулах, аяллын бичиг баримт олгох болон түүний үзлэг шалгалттай холбоотой асуудлууд, зорчигчийн мэдээлэл бүртгэлийн системийн хэрэглээ болон хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигчтой холбоотой арга хэмжээний талаар практик зөвлөмжүүдийг дэвшүүлэн тавьсан байна.

            Тус конвенцийн 9 дүгээр хавсралтын 25 дахь нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 7 дугаар сард батлан Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн байна. Энэхүү өөрчлөлтөөр агаарын хөлгийн осолд өртөгсөд, тэдгээрийн гэр бүлийн бичиг баримтыг хялбаршуулсан хэлбэрээр шалгах, машинаар уншигдах аяллын бичиг баримт, ачаа шууданг хялбаршуулах болон интерполын мэдээллийн сангийн талаар практик зөвлөмжүүдийг дэвшүүлсэн байна.

            Мөн 9 дүгээр хавсралтын 26 дахь нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болгон 2018 оны 2 дугаар сараас эхлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын гишүүн орнууд мөрдөж эхлээд байна.

            Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр машинаар уншигдах аяллын бичиг баримт, агаарын тээврээр хүүхэд тээвэрлэх, хилийн хяналтын цахим систем болон зорчигчийн мэдээлэл солилцооны дэвшилтэт технологийн системийн талаар  шалгарсан практик зөвлөмжүүдийг тусгасан байна.

Эдгээр 24, 25, 26 дугаар нэмэлт өөрчлөлтүүдийг “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т тусган төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын гишүүд болон, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлээд байна.

“Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулга  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх