Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

2014/05/02
Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Зам, тээврийн яамны төрийн захиргааны шинэ албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө үнэнч шудрагаар ажиллахаа тангараглалаа.

Төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу томилогдсон нийт 22 залуу тангараг өргөсөн юм. Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын мэргэжилтэн Т.Уртнасан, Т.Очирдарь, Б.Цэцэгмаа, Ц.Батжаргал, С.Майдар, Ц.Батбаатар, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Хосгэрэл, Г.Ананд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Б.Хулан, С.Халиун, Б.Энх-Өлзий, Ж.Батболд, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Энхзаяа, Б.Өлзийжаргал, О.Оюунбат, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Батбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Бямбадорж, Г.Алтаншагай, Ц.Булган-Эрдэнэ, Р.Амартүвшин нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн албан хаагчийн батламжаа гардан авлаа.

 

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх