төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд А.Гансүх Олон улсын тээврийн форумд оролцлоо

2014/05/23
Зам, тээврийн  сайд А.Гансүх Олон улсын тээврийн форумд оролцлоо

Зам, тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа нар ХБНГУ-ын Холбооны Тээвэр, дигитал дэд бүтцийн сайд Александр Добриндтийн урилгаар 2014 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Лайпциг хотод зохиогдож буй Олон улсын тээврийн форум, “Өөрчлөгдөж буй дэлхийн тээвэр" сэдэвт зам тээврийн сайд нарын чуулга уулзалтад оролцлоо.

 

Олон улсын тээврийн форум /ОУТФ/ нь 2006 оны 7 дугаар сард болсон Европын Тээврийн сайд нарын бага хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын дэргэдэх 54 гишүүн улс бүхий засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага ба дэлхийн хэмжээнд тээврийн салбарын стратегийн бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлдэг механизм юм. ОУТФ-ийн үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг гол арга хэрэгсэл нь жил бүр зохион байгуулдаг Сайд нарын чуулга уулзалт юм. ОУТФ-ын гол зорилго нь бий болгон хөгжүүлэхэд чиглэсэн дэлхийн хэмжээний бодлогыг боловсруулдаг болно.

 

ОУТФ-ын 2014 оны ээлжит чуулган нь долоо дахь удаагаа “Өөрчлөгдөж буй дэлхийн тээвэр" гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж, нийт 54 орны зам, тээврийн сайд нар 1000 гаруй төлөөлөгчдийн бүрэлдхүүнтэйгээр оролцон эдийн засгийн өсөлтийг тэтгэгч, байгаль орчинд ээлтэй тээвэр, техникийн хөгжил,  дигитал дэд бүтэц болон хүн амын өсөлт, цаг уурын өөрчлөлт сэдвийг голчлон хэлэлцсэн байна.

 

Зам, тээврийн сайд А.Гансүх уг хуралд оролцохын зэрэгцээ Холбооны Тээвэр, дигитал дэд бүтцийн сайд Александр Добриндт, Парламентийн ТНБД хатагтай Дороти Бэр, "Дойче баан" компанийн ТУЗ-ийн дарга Р.Грубэ, Литв, Латви Улсын тээврийн сайд нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.  

Зам, тээврийн сайд А.Гансүх Олон улсын тээврийн форумд оролцлоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх