төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2014/05/23
МЭНДЧИЛГЭЭ

Төр, засгаас баталсан бодлого, хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу салбараа бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хүргэх их ажлыг шамдан хэрэгжүүлж буй иргэний нисэхийн салбарын хамт олон та бүхэндээ Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэнд хүргэе.

            Монгол Улс агаарын тээврээ олон улсад нэр хүнд бүхий салбар болгон эрчимтэй хөгжүүлэх, төрийн дэмжлэгтэйгээр “Үндэсний агаарын тээвэрлэгч”-ийг бойжуулж, олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэхээр парк шинэчлэлт хийх, шатахууны хараат байдлыг арилгаж, олон эх үүсвэрээс авах өрсөлдөөнийг бий болгох, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутагт нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.

Жил дараалан шинэ агаарын 2 хөлөг хүлээн авч, алба, амины ажлаар иргэдийн маань ихээр зорчих болсон гадаад улсууд руу нислэгийн шинэ чиглэлүүдийг нээлээ. Агаарын зайн аюулгүй байдлыг найдвартай хангах, нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх талаар хийж хэрэгжүүлж буй ажлуудын үрээр манай улсын агаарын замын аюулгүй байдал олон улсад өндрөөр үнэлэгдэж, одоо нислэг үйлдэж байгаа авиакомпаниуд нислэгийн тоогоо нэмж байгаагаас гадна өмнө нь нислэг үйлдэж байгаагүй агаарын тээвэрлэгчид шинэ үйлчлүүлэгчид болон орж ирлээ.

 Энэ бүхэн иргэний нисэхийн салбарийг хөгжүүлэх төр, засгийн бодлого, дэмжлэг, түүнийг хэрэгжүүлэх мэдлэг, чадвараар олон улсад өрсөлдөх хэмжээнд хүртлээ чадавхижиж буй иргэний нисэхийн салбарын  хамт олон та бүхний хичээл, зүтгэлийн үр дүн юм.

Цаашид ч энэ эрч хүч, идэвхи зүтгэлээ алдалгүй урагшилж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.  

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,

Зам, тээврийн сайд А.Гансүх

 

 

           

 

 

 

Сэтгэгдэл бичих:

Нэмэх