Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто зам, гүүрийн зураг төсөл, хайгуулын ажлын жишиг үнэ тооцох аргачлалыг боловсруулахад санал авч байна

2018/04/09

 

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нийтлэг үндэслэл

  1. Авто замын болон гүүрийн зураг, төсөл болонтүүний бүрэлдэхүүн хэсгүүд болох  хайгуул, шинжилгээ, техник-эдийн засгийн үндэслэлийг хийхэд энэхүү жишиг үнийг мөрдөнө.
  2. Энэхүү жишиг үнийг үндэс болгон зураг төсөл, хайгуулын ажлын үнийг захиалагч, гүйцэтгэгч нар харилцан тохиролцон тодорхойлно.
  3. Зураг төсөл зохиогч, захиалагч байгууллагууд зураг төслийн үе шат, тэдгээрийн бүрдэл хэсгүүдийг нарийвчлан тодорхойлж, зураг төсөл боловсруулах ажлын үнийг тодорхойлно.
  4. Зураг төсөл боловсруулах ажлын үе шатыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
  • Бэлтгэл ажил болон хайгуул, судалгааны ажил
  • Техникийн зураг төсөл (урьдчилсан болон суурь зураг төсөл)
  • Ажлын зураг төсөл (инженерийн нарийвчилсан зураг төсөл)
  1. Энэ эмхэтгэлд дараах гурван бүлэг ажлын жишиг үнийг багтаасан болно.

Үүнд:

  • НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Авто зам, гүүрийн хайгуул, судалгааныажлын жишиг үнэтооцох аргачлал
  • ХОЁРДУГААР БҮЛЭГ. Авто замын зураг төслийн ажлынжишиг үнэ тооцох аргачлал
  • ГУРАВДУГААР БҮЛЭГ. Гүүрийн зураг төслийн ажлынжишиг үнэ тооцох аргачлал

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ АЖЛЫНЖИШИГҮНЭТООЦОХ АРГАЧЛАЛ

 

1.ишиг үнийг хэрэглэх  хүрээ

 

  1. Энэхүү бүлэгт авто замын(12 м хүртэлх урттай гүүр орсон болно) инженерийн хайгуул, судалгаа, чиг (трасс)сонголтын үндсэн ажлууд болон тэдгээрийг гүйцэтгэхэд шаардагдах бэлтгэлба дагалдах ажлуудын жишиг үнэ хамрагдана.
  2. 12 м болон түүнээс дээш урттай гүүрийн зураг төслийн ажилд зориулж хийгдэх хайгуул, судалгааны ажлын жишиг үнэлгээ энэхүү бүлэгт хамрагдана.
  3. Замын барилга байгууламжийн судалгаатай холбогдон хийгдэх геофизик, гидрологи, инженер-геологи,геотехник, байгаль орчны болон геодезийн суурь судалгааны ажлын үнэлгээг энэхүү эмхэтгэлд тусгаагүй болно.
  4. Жишиг үнийн тооцоонд дараах зардлууд тусгагдсан болно. Үүнд:
  • Хайгуул судалгааны ажлын техникийн даалгаврыг судлах
  • Хайгуул судалгааны ажлыг явуулахад шаардагдах өгөгдлийг бэлтгэх, нэгтгэх
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шалгах, тохиргоо хийх, баталгаажуулах
  • Хайгуул судалгааны ажилд байгууллагын хяналт, удирдлага, зохион байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх
  • Хайгуул, судалгааны ажлын үндсэн төрлүүдээр тайлан боловсруулах
  • Хайгуул, судалгааны материал, үүний дотор техникийн тайланг 4 хүртэл хувь бэлтгэх, хувилах, үдэж цэгцлэх
  • Тайланг захиалагчид хүлээлгэн өгөх, холбогдох байгууллагуудад зохих журмын
    дагуу хянуулж бүртгүүлэх, зөвшөөрөлцөх хадгалуулах
    1. 1.1.4-т заасан зардлаас гадна хүндрэлтэй нөхцөлд хайгуул, судалгааны ажил явуулахтай холбогдон гарахгазрыг нөхөн сэргээх, экологийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээний зардал, мод, бут, сөөгийг огтлох, сугалах, талбай цэвэрлэх зардал зэрэг энэхүү аргачлалд тусгагдаагүй ажлын төсвийг жич тооцоолно.
    2. Трассын урт 10 км ба түүнээс богино байх тохиолдолд дараах итгэлцүүрийг хэрэглэнэ. Үүнд:

5-10 км байх тохиолдолд                                         - 1.1

1-5км байх тохиолдолд                                            - 1.25

1км хүртэл урттай трассын сонголтод                   - 1.5

  1. 10-р сарын 15-наас 4-р сарын 15-ны хооронд гүйцэтгэсэн хайгуул, судалгааны ажлын үнийг 1.1 гэсэн итгэлцүүрээр өсгөж авна.
  2. Хайгуул, судалгааны ажлыгзохион байгуулах, татан буулгах зардлыг тооцохдоо хайгуул, судалгааны ажлын үнэ

60.0 сая төгрөг хүртэл 3.6 хувиар, 

60 сая төгрөгөөс дээш үед дараах  томьёогоор тооцож гаргана.

60.0 сая*3.6%+(60.0 саяас дээш үнээс 60.0 саяыг хасаад)*1.8%

  1. Дотоод тээврийн зардлыг хээрийн ажлын үнийн тодорхой хувиар тооцно. Тэгэхдээ түр суурьшсан газраас хайгуулын талбай хүртэлх зайнаас хамаарна. Үүнд:

5 хүртэл км                  -  5

5-аас 10 хүртэл км      -  7

10-аас  15 хүртэл км   - 9

15-аас  20 хүртэл км   - 11

20-оос  25 хүртэл км   - 13

  1. Гадаад тээврийн зардлыг хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх талбайд очих, ирэх зайнаас хамааруулан замын батлагдсан км-ээр суудлын тэрэгний тарифыг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө тогтооно. Ачааны машинд ачаа тээврийн тн/км-ийг зах зээлийн болон батлагдсан үнэ ханшаар тооцно.

25 километрхүртэлхзайд хийгдэх хайгуул судалгааны ажилд гадаад тээврийн тооцоо хийгдэхгүй.

1.1.11 Замын трасс сонголтын төвөгшлийг дараах байдлаар тодорхойлно.

Хүснэгт 01-01

Трасстай огтлолцох
газар нутгийн
байдал

Замын трасс сонголтын бартаат байдал

 

I

II

III

IV

V

 
 
 

0

1

2

3

4

5

6

 

1

Газар орны ортограф шинж төлөв

Тэгш ба тэгшивтэр гадаргуутай тал хөндий

Олон төрлийн тогтоц бүхий гадаргуутай хөндий, жижиг толгодууд, тал хээрийн голын хөндий

Уулархаг газарт дөхөж очих хэрчигдэлт бүхий газар, хөтлүүд, олон цутгат ба ургац бүхий голын хөндий,

10км-ээс багагүй үргэлжлэх уул толгодгүй талууд

Налуу нь 15 градус хүртэлх, уулархаг газар, хавцлууд, шигүү бус модтой уулархаг газрууд

Налуу нь 15 градусаас их уул нурууд, даваанууд, нарийн хавцлууд, шигүү модтой уулархаг газрууд, нуранги бүхий уулын хажуу ба хавцлууд

 

2

Хужирлаг ба намгархаг газар

 

Трассын 30 хувьд хүртэлх хэсэгнь хужирлаг тогтоцууд бүхий газар буюу намгархаг гадаргуутай газраар өнгөрч байвал

Трассын 30 хувиас дээш хэсэг нь хужирлаг тогтоцууд бүхий газар буюу намгархаг гадаргуутай газраар өнгөрч байвал

Нэвтрэхэд хүндрэлтэй намаг, намгархаг хөндий

Тогтмол ус бүхий намаг шалбаагтай газар, нэвтрэх боломж муутай намгархаг гадаргуу, 50 хувь хүртэл бут сөөгтэй намгууд

 

3

Говь цөлийн бүс

 

Усны хэвийн хангамж бүхий говийн тэгш талууд

Толгодууд бүхий хэвийн усан хангамжтай говь нутаг

Элсний нүүдэл явагддаг, усны хангамж муутай говь нутаг

Элсэн манхан, цөл, цөлжсөн газрууд

 

4

Газар нутгийн эзэмшлийн байдал

Нийтийн зориулалт-тай эзэмшлийн нутаг дэвсгэр

Тусгай зориулалтын эзэмшлийг нутаг дэвсгэр

Тусгай хамгаалалтын газартай хиллэх хэсэг

Тусгай хамгаалалтын газар

 

 

5

Барилгажилт

 

Өвөлжөө, хаваржаа, намаржаа, булаг шанд, худгийн орчин

Хөдөөгийн тосгон, гэр хороолол

Үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн тосгон, хотхон

Том ба томоохон  хот, аймаг бүсийн төв, амралт сувиллын газар

 

6

Хөдөө аж ахуйн зориулалт

Бэлчээрийн талбай

Оторын нутаг болон хадлангийн талбай

Тариалангийн

   
   
   

талбай

Жимс, жимсгэний болон ховор ургамлын талбай, оторын нөөц нутаг

   

7

Шугам сүлжээ, инженерийн байгууламжийн байдал

 

Нягт бус шугам сүлжээ болон усжуулалтын системтэй замын трасс огтолцох газар

Орон нутгийн шугам сүлжээнүүд,  төмөр зам зэрэг иженерийн байгууламжтай замын трасс зэрэгцээ явах тохиолдолд

Олон улсын чанартай эсвэл хот хоорондын шугам сүлжээ ба төмөр замтай замын трасс зэрэгцээ явах тохиолдолд

   

 

Тайлбар: Замын трасс сонголтын бартаат байдал, трасс дайран өнгөрөх газар орны шинж төлөвтэй уялдуулан замын нийт уртыг төвөгшлийн зэргүүдээр хувааж үнэлгээг хийнэ. Ижил төрлийн төвөгшлийн уртгазар орны нөхцлөөс хамаарах боловч,  замын уртын 70% -аас хэтрэхгүй байхаар сонголт хийхийг  зөвлөмж болгов.

1.1.12. Хот суурины  доторх болон хот суурины бүсэд хамаарагдах гудамж, замын хайгуул, судалгааны ажлын үед замын ангиллыг дараах байдлаар дүйцүүлж авна. Үүнд:

Хүснэгт01-02

Хотын замын ангилал

Зэрэглэл

Хайгуул зураг төслийн ажлыг нь дүйцүүлэн тооцох улсын чанартай замын ангилал

 

Хурдны зам

 

1Б зэрэглэлийн төв зам 2.0итгэлцүүрээр

1

Гол гудамж, зам

I зэрэглэл

1Б зэрэглэлийн төв зам 1.5итгэлцүүрээр

 

 

II зэрэглэл

1Г зэрэглэлийн зааглах зурвасгүй төв зам

2

Туслах гудамж, зам

I зэрэглэл

1В зэрэглэлийн зааглах зурвас бүхий төв зам

 

 

II зэрэглэл

1Г зэрэглэлийн зааглах зурвасгүй төв зам

3

Нутаг дэвсгэрийн гудамж, зам

Нутаг дэвсгэрийн гол гудамж, зам

1Г зэрэглэлийн зааглах зурвасгүй төв зам 0.9 итгэлцүүрээр

 

 

Нутаг дэвсгэрийн туслах гудамж, зам

Хуримтлуулагч зам

 

 

Явган хүний зам

Хөдөө орон нутгийн зам 0.65 итгэлцүүрээр

 

 

Дугуйн зам

Хөдөө орон нутгийн зам 0.8 итгэлцүүрээр

 

 

Орон сууцны хороололын гудамж, зам

Хөдөө орон нутгийн зам

 

 

Тайлбар: Хотын замд гудамж, замын дагуу явган хүний зам төлөвлөгдөхгүй тохиолдолд 0.8,гудамжны дагууд дугуйн зам төлөвлөгдөх нөхцөлд 1.2 гэсэн итгэлцүүр тус тус хэрэглэнэ. Энэхүү дүйцүүлэлт нь зөвхөн замын дагууд хийгдэх хайгуул судалгааны  ажилд хамаарах бөгөөд бусад төрлийн ажилд хамаарахгүй.

1.2. Замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил

1.2.1 Трасс сонголтын суурийн судалгаа

Ажлын бүрэлдэхүүн:Цуглуулсан өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийх, трасс сонгох газар нутгийн ортографийн онцлогийг судлах, замын байдал, чиглэлд нөлөөлөх шинээр барих болон баригдсан барилга байгууламжийн байршлыг газрын зурагт буулгах, байгаль орчин, эдийн засгийн хүчин зүйл, техникийн нөхцлийг тооцож трассыг газрын зурагт урьдчилан буулгахтрассыг татах, дагуу огтлол байгуулж, түүнд хөрсний урьдчилсан өгөгдлийг тусгах, замын төлөвлөлтийн ерөнхий байдал, зам баригдах орчны үндсэн үзүүлэлтийг тусгах,

Дагуу огтлол, трассын байгуулалт (план)-ыг зурах.

Хэмжих нэгж -1 км шугам

Хүснэгт 01-03

Ажлын нэр

Төвөгшлийн ангилал

I

II

III

IV

V

Газрын зураг ашиглан авто замын трасс сонгох суурин ажил

Ажлын үнэ (төгрөг)

12477

13645

15516

17713

19585

 

1.2.2.Трасс сонголтын хувилбарын тандан судалгаа

1.2.2.а Хээрийн ажил

Ажлын бүрэлдэхүүн: Суурин судалгааны үр дүнд тогтоосон трассын дагуу урьдчилсан судалгаахийх, хэвтээ болон босоо өнцгийг хэмжих, замын тэнхлэгийн дагууGPS-ээр (эсвэл өөр төрлийн шаардлага хангах багажаар) судалгаа хийх,трассын байрлалыг зурагт сонгосон шугамтай харьцуулах, трассын голлох цэгүүдийг бэхлэх, хотгор ба гүдгэрийн цэгүүд болон пикетийг сонгох, тэнхлэгээс тал бүрт нь 50 метрийн өргөн зурвасын нөхцөл байдлыг тодорхойлох.

Хээрийн материалд анхан шатны боловсруулалт хийх, трассын дэвсгэр зураг зохиох, трассын дагуу ба хөндлөн зүсэлт гаргах, зүсэлтэд инженер геологийн өгөгдлүүдийг тэмдэглэх.

1.2.2.б Суурин ажил

Ажлын бүрэлдэхүүн:Трассын байгуулалт болон дагуу хөндлөн зүсэлтийг зурах, тэдгээрийг хувилах, магадлан шалгах.

1.2.3.Трассын сонголтхийх

1.2.3.а Хээрийн ажил.

Ажлын бүрэлдэхүүн: Трассыг тандах, замын трассыг газар дээр нь байрлуулах, тойруугийн өнцгийн орой, түр реперийг байрлуулах бэхлэх, тойруугийн элементийн тооцоохийх, трассыгхэмжих, пикетээрхуваах, нэмэлт цэгүүд авах, тойруугийн доторх цэгүүдийг газар дээр нь байрлуулах, шугамын тэнхлэгээс тал бүр тийш нь 50 хүртэл метрийн өргөнтэй зурваст нөхцөл, байдлыг тодруулж, 1:1000 масштабтай зураглал хийх, трассын тэнхлэгийн дагуу нивелирдэх, хөндлөн нивелирдлэг хийх, судалгааны материалд боловсруулалт хийх, замын план зургийг байгуулах, хөндлөн болон дагуух зүсэлт зурах. Дагуу зүсэлтэд инженер-геологийн өгөгдөл оруулах.

 

1.2.3.б Суурин ажил

Ажлын бүрэлдэхүүн:Трассын дагуух дэвсгэр зураг, дагуу ба хөндлөн зүсэлтийг зурах, хувилах; материалыг магадлан шалгах, баримт бичгийг бэлтгэх.

Хэмжих нэгж -1 км шугам

Хүснэгт01-04

Ажлын нэр

Төвөгшлийн ангилал

I

II

III

IV

V

Ажлын үнэ (төгрөг)

1

Авто замын трассын хувилбаруудын урьдчилсан судалгаа

107419

157030

222281

314829

446468

2

1Б, 1В зэрэглэлийн төв замын ангиллын  авто замын трасс сонголтын ажил

252332

362485

546860

868333

1444097

3

1Г зэрэглэлийн төв зам болон хуримтлуулагч замын ангиллын авто замын трасс сонголтын ажил

217176

311707

468737

743335

1233164

Тайлбар:

- Хөдөө орон нутгийн ангиллын  авто замын трасс сонголтын хээрийн ажлыг 3 дугаар мөрөнд заасан үнийг 0.85 гэсэн итгэлцүүрээр, хэрэв түр зам байвал 0.5 гэсэн итгэлцүүрээр үржүүлж авна

- Хот суурины гудамж-замын хайгуул судалгааны үнийг тооцохдоо хүснэгт 01-02-ын дагуу дүйцүүлнэ.

1.2.4Цахилгааны болон холбооны ил ба далд шугамтай огтлолцох авто замын хэсгийн хэмжилт

1.2.4.аТөвөгшлийн ангиллыгшинээр замын трасс сонгох ажилтай адилтган авна.

1.2.4.б. Хээрийн ажил

Ажлын бүрэлдэхүүн: Инженерийн байгуулалтын эргэлтийн тоо болон зам ба тэдгээр байгууламжийн огтлолцлын өнцгийг хэмжих. Огтлолцох шугамын уртын хэмжиж пикетлэх, Тулгуур ба худгийг тоолох, тэмдэглэх, огтлолцох байгууламжийн тэнхлэгийн дагуу нивелирдэх, дээд ба доод утасны өндрийг хэмжих. Агаарын халуун хүйтний хэмийг тодорхойлох, зам ба шугамын огтлолцоо, утасны өндрийг үзүүлсэн зураглал, зүсэлт байгуулах, зүсэлтэнд хөрсний шинж чанарыг үзүүлэх, материалыг хувилах олшруулах

Хэмжих нэгж-1 огтолцол

Хүснэгт01-05

Ажлын нэр

Төвөгшлийн ангилал

I

II

III

IV

V

Цахилгааны болон холбооны газар доорх кабель болон агаарын шугамтай авто замын огтолцох хэсгийн хэмжилт

Ажлын үнэ (төгрөг)

41423

50290

61643

76779

101233

 

 

 

 

 

1.2.5Авто замын урьдчилсан зураг төсөлд хамаарах инженерийн судалгааны үнэ

1.2.5.а.Хээрийн ажил

Ажлын бүрэлдэхүүн: Авто замын боломжит хувилбаруудын дагуу тойм судалгаа хийх, замын трассын хувилбаруудын дагуу М1:10000 масштабтай байр зүйн зураглалыг боловсруулах, зураглалд замын трассын хувилбаруудын өгөгдлүүдийг оруулах, замын тэнхлэгээс 2 тийш тус бур 200 м зурваст хайгуул судалгааны өгөгдлүүдийг зураглалд оруулах, замын трассын дагуу, хөндлөн зүсэлт боловсруулах, замын дагуу зүсэлтэнд буурь хөрсний инженер геологийн өгөгдлийг оруулах, одоо байгаа замын сүлжээ, замын нөхцөл байдал, гүүр хоолойн ашиглалтын түвшинг тогтоож, үр дүнг жиших.

Хэмжих нэгж-1 км

Хүснэгт01-06

Ажлын нэр

Замын ангилал

1Б зэрэглэлийн төв зам

1В зэрэглэлийн төв зам

1Г зэрэглэлийн төв зам

Хуримтлуулагч зам

Хөдөө, орон нутгийн зам

Авто замын эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын инженерийн судалгаа

Ажлын үнэ (мянган төгрөг)

2556

1479

842

429

231

Тайлбар:

1.Хот суурины сууршлын бүсэд эсвэл 500 мянган хүнээс дээш оршин суугчид бүхий хотын нөлөөллийн бүсэд замын инженерийн судалгааны үнэлэмжийг 2гэсэнитгэлцүүрээр, 100-500 мянган хүн амтай байхад 1.5 гэсэн итгэлцүүрээр, 50-100 мянган хүн амтай байхад 1.2 гэсэн итгэлцүүрээр өсгөнө.

  1. Хүснэгтэд дотоод тээвэр, албан томилолт мөн техник-эдийн засгийн
    судалгааны ажлын бэлтгэлдзориулж бусад байгууллагуудаас авах мэдээллийн
    төлбөртэй холбогдсон зардлууд тусгагдаагүй болно.

1.3. Гүүр, хиймэл байгууламжийн  зураг төслийг боловсруулахад  зориулж хийгдэх хайгуул судалгааны ажил

1.3.1Голын татмын хэсгүүдэд морфометрийн створ (чиг) гадаслаж, нивелирдлэгхийх

1.3.1.2.Төвөгшлийн ангилал

Хүснэгт01-07

д/д

Ангилал

Татамын шинж байдал

Голын шинж байдлын тодорхойлолт

1

I

Голын татам тавиун, намагжилтгүй, салаа татуурга, тогтонги ус, цөөрөм ховор тохиолдох бөгөөд хотгор, гүдгэр багатай

Голын эрэг  алгуур, хүрэхэдхялбар, бартаагүй, 200 метрхүртэл өргөн гольдролтой, татам өргөн бус, ил задгай, намаггүй, татуурга, тогтонги ус, цөөрөм цөөнтэй, хотгор гүдгэргүй.

2

II

Голынтатмынхэсэгөтгөнөвстэй,50хувьхүртэлнамагжилттай, олон тооны салаа татуурга болон цөөрөмтэй, дунд зэргийн хотгор, гүдгэртэй

Голын эрэг алгуур бус, бартаатай, хэсэгчилсэн намагтай, 400 метр хүртэл өргөн гольдролтой, зөөгдмөл хурдас болон бохирдолттой, 50 хувийн бартаа, намагтай, олон тооны татуурга, тогтонги ус, цөөрөмтэй, хотгор гүдгэр дунд зэрэгтэй.

3

III

Голын татмын хэсэгт хотгор ба гүдгэр болон овон товон ихтэй, бүхэлдээ ургамалжсан, олон тооны салаа, татуурга болон тогтонгитой, хар ус тогтсон.

Голын эрэг огцом, ихэнхдээ бартаатай, явахад бэрхшээлтэй. 400 метрээс урт гольдролтой, зөөгдмөл хурдас болон бохирдол ихтэй, аль эсвэл олон тооны арал, тохойтой. Татам нь хотгор гүдгэр ихтэй, намагтай, татуурга, тогтонги ус элбэгтэй.

 

1.3.2. Голын усны толионы хэвгийг тодорхойлох/усны захын хэсэгт гадаслагаа хийж/

1.3.2.1. Төвөгшлийн ангиллын тодорхойлолт

Хүснэгт 01-08

д/д

Ангилал

Голын эргийн шинж байдлын тодорхойлолт

1

I

Голын эрэг налуу, ороход хялбар, бартаагүй

2

II

Голын эрэг дунд зэргийн огцом, бартаатай хэсэгчилсэн намагтай

3

III

Голын эрэг огцом, нэлэнхийдээ намагтай, явахад хүндрэлтэй


1.3.3.  Сав газрын урсацын тооцооны хэмжилт

1.3.3.1. Төвөгшлийн ангиллын тодорхойлолт

Хүснэгт 01-09

д/д

Ангилал

Сав газрын шинж байдлын тодорхойлолт

1

I

Байршил хэрчигдмэл ил задгай, 10 хүртэл хувь нь ойтой буюу барилгажсан, намаггүй.

2

II

Огтлолцол бүрд барилгажсан ойтой буюу 10-50 хүртэл хувь намагтай.

3

III

Уулархаг буюу хэрчигдмэл, барилгажсан буюу ойтой, 50-аас дээш хувь нь намагтай

 

 

1.3.4Морфометрийн хэмжилт

1.3.4.1 Голын татмын хэсгүүдэд морфометрийн створ (чиг) гадаслаж, нивелирдлэгхийх

1.3.4.1.а Хээрийн ажил

Ажлын бүрэлдэхүүн: Байршлын тандалт хийж, хэмжилт хийх чигийг сонгох.

Хэмжилтийн чигт шон босгож бэхлэх, трассыг сонгох. Трассын дагуух пикет болон нэмэх цэгүүдийн хуваарилалтыг уялдуулж, гадаслах, геодезийн байнгын цэгтэй трассыг холбох. Морфостворын тэнхлэгээс тал тус бүрт нь 100 метрийн өргөн зурвастай газарт нөхцөл, байдлын тэмдэглэл хийж, хөтлөх. Трассын дагуу нивелирдлэг хийх, хээрийн ажлын материалыг боловсруулах, дагуу зүсэлтийг байгуулах

 

1.3.4.2 Гүүрийн орчны усны түвшингийн өөрчлөлтийн түүхчилсэнсудалгаа хийх

1.3.4.2.а Хээрийн ажил

Ажлын бүрэлдэхүүн: Нутгийн иргэдтэй уулзаж урьд өмнө тохиолдож байсан үерийн усны өндөр түвшингийн тухай асуулга тавьж бусад түвшингийн шинж байдал, нутаг оронд тогтсон ул мөрийн үзүүлэлтийгхарьцуулах. Ойр орчмын хад, чулуу, мод бусад байгууламжид үлдсэн ул мөрийг эрж хайж тогтоох. Иргэдийн өгсөн хариулт, орчны үзлэгийн үр дүнг нэгтгэн акт үйлдэх. Байнгын тэмдэгтээс усны түвшингийн олсон цэгт нивелирдлэг хийж буцааж холбох. Хээрийн ажлын тэмдэглэгээнд боловсруулалт хийх. Усны түвшингийн байж болох хамгийн дээд түвшинг тооцоолох. Дагуу зүсэлтэд усны хамгийн их түвшин болон бусад шинж байдлыг тэмдэглэх.

1.3.4.3.Гүүрийн гидроморфологийн хайгуул судалгаа

1.3.4.3.а Хээрийн ажил

Ажлын бүрэлдэхүүн:Голын татам, бүрдэл хэсэг, гольдролын үүсэл тогтоц, ургамалжилт, гадаргуугийн хөрсөнд морфологийн судалгаа хийх.

Татам болон эргийн хэсэгт нуралт үүсч болзошгүй газар хүрэх чиглэл, гольдролын шилжилтийн эрчимжилт, шинж байдал, эрэгт мөс болон хөвж ирэх мод, дов сондуулын овоорох, бөөгнөрөх, боогдох байршлыг тогтоох. Голын татмын морфологийн зураглал хийх. Татмын хөрс, хотгор, гүдгэр, гольдрол орчмын давалгаа долгио, ургамалжилтын шинж байдлыг тодорхойлох, хэсгүүдийн барзгаржилтын итгэлцүүрийг тодорхойлох. Татмын болон түүний усанд авталтын хязгаарыг зураглалд оруулах. Эргийн болон гольдролын давалгаа, долгионы өөрчлөлтийг судлах. Мөн орон зайн угаагдалт болон татмын доторх саадыг судлан зураглалд тусгах. Усны түвшингийн хамгийн өндөр цэгийг олж түүгээр хаврын цөн түрэлт хэрхэн өнгөрөхийг тогтоох. Гүүрийн шилжилтийн хэсэгт гидроморфологийн үе шаталсан бичилт хийх, хээрийн судалгааны үр дүн, дэвсгэр зураг, картыг ашиглах нөхцөл байдлын бүдүүвч зохиох.

1.3.5Голын усны толионы хэвгийг тодорхойлох/усны захын хэсэгт гадаслагаа хийж/

1.3.5.1.а Хээрийн ажил

Ажлын бүрэлдэхүүн: Голын усны захын хэсгийг дагуулан гадаслагаа хийж, геодезийн тэмдэгтээс /репер/ нивелирдлэг хийж холбох. Хээрийн тэмдэглэгээний өгөгдөлд боловсруулалт хийх. Голын налууг тодорхойлох.Уртын 1км дутамд нэг тодорхойлолт гаргах.

 

Хэмжих нэгж 1км морфометрийн створ (чиг)

 

Хүснэгт 01-10

д/д

Ажлын нэр

Төвөгшлийн ангилал

I

II

III

Ажлын үнэ (төгрөг)

1

Морфометрийн хэмжилт

463143

691859

970086

2

Голын 1 км уртад гадаслагаа хийж, голын усны толионы агшин зуурын налууг тодорхойлох

49920

73240

98468

Авто зам, гүүрийн зураг төсөл, хайгуулын ажлын жишиг үнэ тооцох аргачлалыг боловсруулахад санал авч байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх