Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замын барилгын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

2018/05/18

Огноо: 2018 оны 05 дугаар сарын 18

Зээлийн дугаар ба нэр: 2847- МОН, 3128 – МОН: Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто   замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201803021

Тендер шалгаруулалтын нэр: Багц-2: Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто зам

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 06 дугаар сарын 18 өдөр, 15:00 цаг /Улаанбаатар хотын цагаар/

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” -ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана.

2. Зам, тээврийн хөгжлийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замын барилгын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг үе шат бүхий нэг дугтуйт дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явагдах ба тендерийн баримт бичигт тусгагдсан АХБ-ны эрх бүхий орны жагсаалтанд орсон тендерт оролцогчдод нээлттэй байна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017/-ийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 7,870,914,000 /Долоон тэрбум найман зуун далан сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгөөс багагүй,
  • Эргэлтийн хөрөнгийн хэмжээ: хэрэгжүүлж буй гэрээний үлдэгдэл ажлын үнийн дүн + 1,312,000,000 /Нэг тэрбум гурван зуун арван хоёр сая/ төгрөг
  • Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017/-д 8,395,642,400 /Найман тэрбум гурван зуун ерэн таван мянга зургаан зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөс багагүй ижил төстэй ажлыг нэгээс доошгүй удаа амжилттай гүйцэтгэсэн байх.

 

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 18 өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18 өдрийн хооронд ажлын цагаар дараах хаягаар авч болно.

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Баянзул

Зам, тээврийн хөгжлийн яам

Засгийн газрын XIII байр, Чингисийн өргөн чөлөө 11, Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар хот 14251, Монгол Улс

Утас: 62263187

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг дээр заасан хаягаар албан бичгээр хүсэлт гарган буцаан үл олгох нөхцөлтэйгөөр иж бүрдлийг 150,000 /Нэг зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авна.

7. Бүх тендертэй хамт тендерийн баримт бичигт тусгагдсан тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг доор дурдсан хаягаар, 2018 оны 06 дугаар сарын 18 өдрийн 15:00 цагаас өмнө хүлээн авах ба 2018 оны 06 дугаар сарын 18 өдрийн 15:30 цагт нээнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахгүй.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замын барилгын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх