Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга”-ын ажил үргэлжилж байна.

2018/05/17
Иргэний нисэхийн ерөнхий газрын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга”-ын ажил үргэлжилж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга”-ын ажлыг гүйцэтгүүлэх ИНЕГ/ТББ/БУ-47/10/93 дугаартай гэрээг “Үүрэг трейд” ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ба ажлын явц сүүлийн жилүүдэд удааширч байсан. Захиалагч, гүйцэтгэгч талууд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний хугацааг сунгаж, үлдэгдэл барилгын ажлыг гүйцэтгэгч “Үүрэг трейд” ХХК нь гэрээнд зааснаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Уг “Бүсийн нислэг хөдөлгөөний төвийн барилга” нь А, Б, В, Г, Д гэсэн таван блоктой иргэний нисэхийн салбарын удирдлагын цогцолбор байгууламж болох юм. Тус байгууламжийн А, В блокууд нь “хурлын танхим” болон “зоогийн газар”-тай байхаар барилгын зураг төсөлд тусгаж өгснөөр 24 цагийн ээлжийн ажилтай албан хаагчдад тав тухтай орчинг бүрдүүлэх юм.

 

Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын “Бүсийн нислэг хөдөлгөөний төв”-ийн барилгын ажлыг эхлүүлэх шаардлага үүссэн бөгөөд уг барилгыг ашиглалтад оруулснаар нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, сайжруулна. Мөн агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагын хүрээнд албан хаагчдын ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах, өрөө тасалгааны тоо нэмэгдсэнээр ажлын байрны нөхцөл сайжирах, шинэ бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв ашиглалтад орсноор одоо ашиглаж байгаа удирдлагын төвийг нөөцөөр ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмж шинээр суурилуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх зай талбайтай болох юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга”-ын ажил үргэлжилж байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх