Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2018/04/24

 

Зам, тээврийн хөгжлийн яам нь Улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалт, шинэчлэлтийн ажлын 2018 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим хэлбэрээр мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 371-431 км-ийн хооронд 60 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах ажил болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг цахим хэлбэрээр ирүүлнэ. Үүнээс гадна:
  •  Байгууллагын ерөнхий танилцуулга, авто зам, гүүрийн зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар
  •   Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /2015, 2016, 2017 он/
  •  Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
  •  Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2016, 2017 он/ 

Чадварыг  нэмэгдүүлж,  сайжруулах  зорилгоор  зөвлөхүүд  түншлэлийн  хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал 10-16 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ цахимаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

     Гадаадын этгээд мэдүүлэг ирүүлэх эрхгүй.

   Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

Нэмэлт мэдээлэл авах хаяг: Зам, тээврийн хөгжлийн яам Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Оюунбилэг Утас: 62263207

 

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх