Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНПУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа

2018/03/22
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНПУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа

 

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж худалдаа, бизнесийн түншлэлд хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлт эрчимтэй өсч байна. Европын бусад улсуудаас импортолж буй барааны хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч тээвэрлэлтийн гол зангилаа болсон Польш улстай автотээврийн хэлэлцээргүйгээс шалтгаалан Монголын тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд Европоос тээвэрлэлт гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс ЗТХ-ийн сай Ж.Бат-Эрдэнэ “Хоёр талын авто тээврээр хийгдэх худалдаа бизнесийг саадгүй чөлөөтэй явуулах, тээвэрлэгчдийг дэмжихэд чухал үүрэгтэй Автотээврийн хэлэлцээрийг байгуулах саналыг ойрын үед нааштайгаар шийдэж өгөх, хэлэлцээр батлагдтал  Монголын талаас авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг түр журмаар солилцохоор хоёр тал ярьсан.

Энэхүү саналыг судлан Монгол, Польшийн хооронд тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн загвар болон тоог тохирч, харилцан солилцох, мөн автотээврийн харилцааны тухай Засгийн хоорондын хэлэлцээр байгуулах асуудлыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг уулзалтын үеэр Элчин сайдаас хүслээ.

Элчин Сайд Михал Лабенда энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхэд биечлэн анхаарахаа  мэдэгдсэн юм.  Тэрээр монголоос эмзэг бүлгийн 10 хүүхдийг Польш улсад зуны амралтаар хоёр долоо хоног амарч, польш хүүхдүүдтэй нөхөрлөж  харилцан суралцах төслийг Зам тээврийн сайдын хувьд дэмжин  агаарын тээврийн зохих зардалд дэмжлэг үзүүлэхийг энэ үеэр уламжиллаа.

Ж.Бат-Эрдэнэ сайд монголын хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийж сайхан төсөл хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэн шаардлагатай арга хэмжээ авна гэдгээ амлан ноён Элчин Сайдтай  хоёр улсын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.  

 

 

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНПУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх