Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АШИГЛАЛТААС ХАСАГДСАН АВТОМАШИНЫ ХАЯГДАЛ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ БОЛЛОО

2018/03/13
АШИГЛАЛТААС ХАСАГДСАН АВТОМАШИНЫ ХАЯГДАЛ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ БОЛЛОО

  Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Зам,тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхааран ажиллаж байна.

Эко автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгалийн шахсан хий, евро 5 шатахууныг импортыг нэмэгдүүлэх зэргээр агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэрүүдийг өөрчлөх, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл, түүний сэлбэг хэрэгслийг устгах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөө түншлэл”-ийн хөтөлбөртэй хамтран “Ашиглалтаас гарсан авто машины хаягдалыг дахин боловсруулах асуудлаар судалгаа хийж үр дүнг хэлэлцэв.

Энэхүү арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уухай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, МҮХАҮТ, “Жайка” ОУБ, Монголын автомашины рэсайклын холбоо, "Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо" Төрийн бус байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцсон.

НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага - UNIDO байгууллагаас хэрэгжүүлсэн судалгааны төслийн хүрээнд Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн хог хаягдал, судалгаа хийж дараах зөвлөмжийг гаргасан байна.

Энэхүү зөвлөмжид ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах тогтвортой системийг  бүрдүүлж дараах арга хэмжээг

  • Тээврийн хэрэгслийн импортын татварын тодорхой хувиар дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх
  • Монгол Улсад тээврийн хэрэгсэл дахин боловсруулах үйлдвэрлэлийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах
  • Тээврийн хэрэгсэл дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох
  • Тээврийн хэрэгслийн жил бүрийн татвар болон даатгалаа төлөхгүй байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг  тогтмол бүртгэх, шалгах, торгууль ногдуулах мэдээллийн технологийн системийг боловсруулах.
  • Монгол Улсад тээврийн хэрэгсэл дахин боловсруулах байгууллагаас албан ёсны дахин боловсруулалтад бэлтгэгч нарыг сонгон шалгаруулах зэрэг болно.

АШИГЛАЛТААС ХАСАГДСАН АВТОМАШИНЫ ХАЯГДАЛ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх