Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто замын салбар дахь инноваци

2018/03/05
Авто замын салбар дахь инноваци

“Зам, тээврийн салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан”-гийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан авто замын салбарын стандарт, норм, технологийн баримт бичиг боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг боловсруулахаар Зөвлөх үйлчилгээний ажлыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна.

Эдгээр ажлын хүрээнд “Нэмэлттэй хүйтэн асфальтбетон хольцын туршилт”-ын аргын заавар боловсруулах ажлыг гүйцэтгэхээр “Догшин суварга” ХХК гэрээ байгуулан ажиллаж, 2018 оны 3 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод Баянгол дүүрэг Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварын хөдөлгөөний ачаалал өндөртэй хэсэгт авто замын хагарал, эвдрэл нөхөх талбайн туршилтыг амжилттай хийлээ.

Туршилтын үед орчны агаарын температур хасах хэмтэй байсан бөгөөд урьдчилан 50кг-аар савласан бэлдэж ирсэн хүйтэн хольцыг замын эвдэрч хэмхэрсэн нүхийг өндөр даралтын хийгээр (компрессор) цэвэрлэсний дараа, нүхэн дээрээ хольцоо асгаж, тармуураар жигд тараан, хавтгай тавцангаар багахан хэмжээнд дагтаршуулсны дараа хөнгөн индүүгээр болон тээврийн хэрэгслийн дугуйгаар нягтруулсны дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шууд нээж ашиглалтад орууллаа.

Энэхүү технологиор хэрэглэх хольцыг замын засвар, арчлалтыг гүйцэтгэх зориулалтаар хэрэгцээт хэмжээгээр хол зайд тээвэрлэх боломжтой зэрэг технологийн олон давуу талуудыг харуулж байна.    

Агаарын температур доод тал нь -5◦C байхад технологи горимыг гүйцэтгэж болох, хүнд даацын индүү шаардахгүй, хольц хүйтнээрээ буюу орчны температуртай байх, завсар дуусмагц тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээх боломжтой инноваци шингэсэн технологи юм.

 Технологи ажлын үед засвар хийх хэсгийн геометр хэмжээтэй хөрөөдөх болон эрдэс нунтаг цацаж өгснөөр хучилтын барьцалдах чадварыг илүү нэмэгдүүлж өгдөг байна.

Тухайн технологийг Монгол орны авто замын сүлжээний дагуу үүссэн эвдрэл хагарал, ан цавыг дүүргэж зассанаар хучилтын тэгш гадаргуу бүхий аюулгүй замаар зорчих боломжтой. 

Мөн авто замын засвар арчлалтын хугацаа багасгах, зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой технологи юм.

  БТГ СНХ

 

Авто замын салбар дахь инноваци  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх