Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Road expo -2014”-ийг 12 мянган хүн үзэж сонирхлоо

2014/03/24

“Road expo -2014” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Зам тээврийн яам, Монголын авто замчдын холбоо энэхүү үзэсгэлэн, бага хурлыг хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд Монголын болон ОХУ, Хятад, БНСУ, Япон, Канад, АНУ, Герман, Францын 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож, өөр өөрсдийн үйл ажиллагаагаа олонд танилцуулж, туршлага

солилцсон. Зам дагаж хөгжил гэдэг үг бий. Замыг хурдан түргэн хугацаанд барих нь чухал биш чанартай барих нь чухал. Үзэсгэлэн, бага хуралд оролцсон олон орны замын мэргэжилтнүүд энэ талаар онцолж байв. Монгол Улс өнгөрөгч онд түүхэндээ анх удаа их бүтээн байгуулалт буюу 1824 км авто замыг барьж, зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон билээ. Энэ онд дөрвөн аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбоно. Энэ их бүтээн байгуулалт, зам барилгын ажилд олон улсын стандартад нийцсэн, дэлхийн шилдэг техник технологийг нэвтрүүлэх, туршлага судлах зорилгоор дээрх үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулсан юм.

Гадаадын 12 орны зам барилгын компани, техник тоног төхөөрөмж, лабораторийн шинжилгээ, зам барилгын материал нийлүүлэгч компани оролцсон энэхүү үзэсгэлэн, бага хурлын нээлтэд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Монголын авто замчдын холбооны тэргүүн Н.Бямбаа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар болон үзэсгэлэнгийн ерөнхий болон дэмжигч ивээн тэтгэгч байгууллагуудын удирдлагууд оролцсон юм. Нээлтийн үеэр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Үзэсгэлэнд оролцож буй бүх байгууллага, компанийн ажилтан ажилчдад баяр хүргэе. Энэ жил Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамнаас энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрөгч онд авто замын салбарт онцгой жил байсан. Урьд өмнө хийж байгаагүй их ажлыг хийлээ. Зам барихад чанар чухал. Замын чанарыг сайжруулахад шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Харин технологийг нь оруулж ирлээ ч мэргэжилтэй ажилтнаа бэлтгэх нь юу юунаас чухал. Эндээс л бид бодит үр дүнг хүлээнэ. Дараа жилийн экспод энэ үр дүнгээ ярилцах болно” гэж хэлсэн.

 

Харин Монголын авто замчдын холбооны тэргүүн Н.Бямбаа “Замын чанарыг сайжруулахын тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Өмнө нь зам барилгын компаниуд зардлаа өөрсдөө төлж, гадаад улс орнуудад очиж үзэсгэлэн, экспод оролцож, туршлага судалдаг байсан. Энэ удаа 21 орны зам барилгын компанийхныг эх орондоо авчраад энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн үзэсгэлэн, экспогийн зорилго, ач холбогдлыг тодорхойлсон юм. Түүнчлэн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар “Монголд авто замын салбар уул уурхайн салбартай өрсөлдөхүйц өргөн далайцтай болсон байгаа нь эндээс харагдаж байна. Авто замын хөгжил ч өндөр төвшинд хүрсэн байна. Энэ салбар Монголын эдийн засгийн баялгийг бүтээх буянтай салбар юм байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Үзэсгэлэн экспог нийтдээ 12 мянган хүн үзэж сонирхсон бөгөөд Европын техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт сайн байсан талаар МАЗХ-ноос мэдээлсэн юм.

“Road expo -2014”-ийг 12 мянган хүн үзэж сонирхлоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх