Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Туул голын Сонгинын төмөр бетон гүүр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо/” төслийн зураг төсөл боловсруулах, гүүрийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

2018/03/02
“Туул голын Сонгинын төмөр бетон гүүр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо/” төслийн зураг төсөл боловсруулах, гүүрийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Туул голын Сонгинын төмөр бетон гүүр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо/ төслийн зураг төсөл боловсруулах, гүүрийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201801015

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 2-р хавсралтаар баталсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт дахь XIV.1.1.30 “Туул голын Сонгинын төмөр бетон гүүр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо/” төслийн зураг төсөл боловсруулах, гүүрийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулагдана.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр  50.000 (Тавин мянга) төгрөгөөр цахимаар худалдаж авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй  ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тендерийн хамт 60 000 000 сая төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

  1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

Авто зам, гүүрийн хайгуул, инженерийн нарийвчилсан зураг төсөл

боловсруулах тусгай зөвшөөрөл

  1. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:

Төмөр бетон гүүр  барих  тусгай зөвшөөрөл

            Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг                                         2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн талаарх нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын байр 13, Зам, тээврийн хөгжлийн яам 401 тоот, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Оюунбилэг

Утас-62263207, факс-11312315

 

“Туул голын Сонгинын төмөр бетон гүүр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо/” төслийн зураг төсөл боловсруулах, гүүрийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх