Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудын чиглэлээр тодорхой сэдвүүд гарган семинар, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2017/12/18

МЭДЭЭЛЭЛ

 

Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойн хүрээнд ЗТХЯамнаас санаачлан 2017 оны 11-12 дугаар саруудад Зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудын чиглэлээр тодорхой сэдвүүд гарган семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнд гаргасан зөвлөмжид тусгагдсан ажлуудаас 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусган оруулж, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

 

1.    2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу авто замын сүлжээ төлөвлөх нь” хэлэлцүүлэг, семинарыг ЗТХЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнтэй зохион байгуулж, 2 яамны холбогдох салбаруудын 60 гаруй хүмүүс оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах зөвлөмжийг гаргав.

 

2.    2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран "Цэвдэгт бүс нутагт авто замд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт семинарыг зохион байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлон дараах зөвлөмжийг гаргав.

 

“Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу авто замыг

төлөвлөх нь” хэлэлцүүлэг семинарААС гарсан зөвлөмж

 

 

1.    Аялал жуулчлалын гол чиглэлээс тэргүүлэх чиглэлийг тодорхойлон тус чиглэлийн дагуу зам болон авто зогсоол, замын гарцын барилгын ажлын төлөвлөгөө,  зам дагуух үйл ажиллагааны төлөвлөлтийг шийдэхэд БОАЖЯ, ЗТХЯ-тай хамтран ажиллах;

 

2.    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын стандарт шаардлагад нийцсэн Зам дагуух үйлчилгээний цогцолборыг барьж байгуулан аялал жуулчлалыг хөгжүүлэн, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулан, тогтвортой хөгжлийг хангахад хамтран ажиллах;

 

3.    Монгол Улсын улсын чанартай авто замын сүлжээний дагуух замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, замын зурвас газар дахь байгууламжуудын төлөвлөлтийг оновчтой болгох, одоо байгаа шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй барилга, байгууламжуудыг хууль эрх зүйн хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэх;

 

4.    Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуух тусгай хамгаалалтай газар нутагт аяллын замыг хөгжүүлэх судалгаа хийж, аюулгүй, ая тухтай аялах боломжийг бүрдүүлэх төлөвлөлтийн санал, зөвлөмж боловсруулах;

 

5.    БОАЖЯ-тай хамтран тусгай хамгаалттай газар нутаг дахь газар зүйн мэдээллийн санг бүрдүүлэх;

 

6.    Аялал жуулчлалын 1:1000000 (ханын зураг монгол, англи хэл дээр) болон 1:2000000 (эвхмэл – монгол, англи, орос, герман, япон, солонгос, хятад хэлүүд дээр) масштаб бүхий газрын зургийг боловсруулах;

 

7.    Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт болон суурин төхөөрөмжүүдэд суурилуулах зорилгоор онлайн болон онлайн бус орчинд ажиллах байршил тогтоох аялал жуулчлалын маршрутын мэдээлэл бүхий программ хангамж боловсруулах;

 

8.    “Монгол Улсын авто замын үндэсний атлас”, “Монгол Улсын авто замын сүлжээ ба аяллын товхимол”, “Монгол Улсын авто замын сүлжээ” 1: 1 000 000 масштаб-тай газрын зураг зэрэг бүтээлүүдэд санал, шүүмжийг тусган, хянан тохиолдуулж, хэвлэн олшруулж, олны хүртэл болгох.

Зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудын чиглэлээр тодорхой сэдвүүд гарган семинар, хэлэлцүүлэг зохион байгууллаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх