Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018/01/23

          Зам, тээврийн хөгжлийн яам нь 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

        Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Зам, тээврийн хөгжлийн яамны 2017 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэж, яамны стратеги, зорилтуудыг хэрэгжүүлэх явцад иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээний хүртээмж, чанар, ажилтан албан хаагчдын ёс зүйн байдалд иргэдээс өгч буй үнэлэлт, дүгнэлт, сэтгэл ханамж, санал бодлыг судалж, цаашид ажил үйлчилгээг сайжруулах арга замыг тодорхойлон үйл ажиллагаандаа тусгаж, үр дүнд хүрэхэд чиглэгдэх болно.

 

             Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

1.    Байгууллагын ерөнхий танилцуулга;

2.    Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар;

3.    Судалгаа, шинжилгээ, хэрэглэгчийн үнэлгээний ажлын чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан ажлын туршлагатай;

4.    Судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл;

5.    Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудад нэгэн зэрэг мэдээлэл цуглуулах хангалттай тооны, мэргэжлийн мэдлэг туршлага бүхий хүний нөөцтэй эсэх.

 

         Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15.30 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Зам, тээврийн хөгжлийн яам,

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13-р байр,

1 давхар, 101 тоот өрөө, Утас: 62263197

 

 

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх