Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХАБ-ЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2018/01/23

Зам, тээврийн хөгжлийн яам болон тус яаман дээр  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого боловсруулах төсөл”-өөс  Замын цагдаагийн албатай хамтран хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх сургалтыг  энэ сарын 22-24-ний хооронд Хууль сахиулахын Их сургуулийн зааланд зохион байгуулж байна. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийтдээс 90 гаруй замын цагдаагийн албан хаагч оролцож байна.

 

Энэхүү сургалтаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог”,  “Аюулгүй байдлыг хангах орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал”,

“Зам тээврийн осол,  хэргийн газарт  үзлэг хийх аргачлал”,  “Автозамын хөдөлгөөний аюулгүй байдалд хийх  аудит”,  “Хар цэгийг тодорхойлох, түүний  шинжилгээ”,  “Зам тээврийн мөргөлдөх ослын үеийн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох арга”,  “Зам тээврийн осолд өртөгсдөд үзүүлэх анхан шатны тусламж”,  “Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтооход тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” , “Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал” зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн  сэдвээр гадаад, дотоодын эрдэмтэд, мэргэжилтэн зөвлөхүүд хичээл зааж байна.

Өнгөрсөн сард дээрхи байгууллагуудаас зам тээврийн ослын газарт анхны тусламж үзүүлэх чиглэлээр Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран мөн 80 гаруй эмч, сувилагч нарт гурван өдрийн сургалт хийлээ.  

 

ХАБ-ЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх