Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд А.Гансүх Беларусьт айлчилж байна

2014/03/03

Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад айлчилж байна. Уг айлчлалын үеэр Беларусийн Тээвэр, холбооны сайд А.А.Сивактай хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Зам, тээврийн яам болон Беларусийн Тээвэр, холбооны яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулах юм.

 Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх тус улсын Төмөр замын удирдлагын төвтэй танилцах юм байна. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах цаашид хамтран ажиллах юм байна. Айлчлал энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Зам, тээврийн сайд А.Гансүх Беларусьт айлчилж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх