Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БҮС НУТГИЙН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

2017/10/19
БҮС НУТГИЙН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

-ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-

 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “БҮС НУТГИЙН-ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-ХӨГЖЛИЙН ЗАМ” сэдэвт Олон Улсын бага хурлыг НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран зохион байгуулж байна.  

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат тус хурлыг нээж үг хэллээ. Тэрээр “Монгол Улс бүс нутгийн төдийгүй, дэлхийн нийгэм, эдийн засгийн интегралчлалд өөрийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлж, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж байна.

Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд оролцох, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байна” гэлээ.

Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, бусад улс орнуудын шилдэг сайн туршлага, мэдлэгийг хуваалцах, зам, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх үндэс суурийг тавих ач холбогдолтой энэхүү хурал 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.  

НҮБ-аас гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж өгөх, Беларусь Улс дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах зэрэг хөтөлбөрүүд тусгагдсан байна.

Тус олон улсын хуралд БНХАУ, ОХУ-ын Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, гааль, төмөр зам зэрэг салбарын төлөөллүүдээс гадна Олон улсын авто тээвэрчдийн холбоо (IRU), Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг (OSJD), Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид оролцож буй.

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах энэхүү хурлаар Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж, санал солилцлоо.

Мөн “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, дамжин өнгөрөх тээврийн төв коридорын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал, төмөр замын төсөл хөтөлбөрүүд, тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг ийнхүү эрэлхийлж байна. 

БҮС НУТГИЙН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх