Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2017/10/06
МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 55 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хүндэт профессор, багш, оюутан, төгсөгчидөд зам, тээврийн салбарын нийт ажиллагсадынхаа өмнөөс болон хувиасаа баяр хүргэж үг хэллээ.

 

Тэрээр “Энэхүү түүхт 55 жилийн ойн босгон дээрээс эргэн харахад тус сургуулийг автотээврийн механикч инженер, тээврийн инженер-эдийн засагч, логистик менежмент, нисэх техникийн механикч, үйлдвэрлэлийн механикжуулалт зэрэг 10 гаруй мэргэжлээр долоон  мянга гаруй мэргэжилтэн төгсөн гарч улс орны эдийн засгийн суурь бүтэц болох тээврийн салбарт үр бүтээлтэй  ажиллаж байгааг бахархан дурьдахад таатай байна” гэлээ. Тэдний дотроос олон зуун хөдөлмөрийн сайчууд төрөн гарсны дотор Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат ажилтнууд цөөнгүй төрөн гарч, Шинжлэх ухааны докторын зэргийг 4 хүн, Боловсролын докторын зэргийг 90 орчим хүн тус тус хамгаалсан талаар онцоллоо.

 

Тус сургуулийн оюутнууд нисэх болон авто загварын олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр байгаа бөгөөд эдгээр бүтээлч санал, санаачлагаа цаашид үргэлжлүүлэн үр нөлөөтэй зохион байгуулахыг тэрээр уриалав.

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат нь тус сургуульд багшилж, эрдэмтэн багш нартай мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсны хувьд сургуулийнхаа хөгжил дэвшил, ололт амжилтаар байнга бахархаж, сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

 

Тэрээр зам, тээврийн салбарт ажиллаж буй нийт ажиллагсадынхаа өмнөөс түүхт сургуулийнхаа 55 жилийн ойг тохиолдуулан биеийн тамирын заал болон Иргэний нисэхийн кабенитийг иж бүрэн тохижуулахаар болж, тус сургуульд 10 ширхэг суурин компьютер бэлэглэлээ. Мөн Зам, тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг салбарын шагналаар шагнаж урамшуулсан байна.

 

МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх