Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Олон улсын хөөрөлт буултын нислэг 14,5 хувиар нэмэгджээ

2017/09/12
Олон улсын хөөрөлт буултын нислэг 14,5 хувиар нэмэгджээ

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар олон улсын хөөрөлт буултын  нислэг 4163 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар нэмэгдсэн байна.  Харин орон нутгийн хөөрөлт буултын  3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Мөн Монгол Улсын агаарын зайгаар 62002 олон улсын нислэг өнгөрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,8 хувиар өсчээ. Олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаарын замуудыг  шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тушаалаар Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэн  тогтоож 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.

 

Олон улсын хөөрөлт буултын нислэг 14,5 хувиар нэмэгджээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх